| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01536/И |
| Дугаар | 103/ШШ2026/00101 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2026/00101
| 2026 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2026/00101 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: **** онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, ** настай, эмэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч: С.*******,
Шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Э.Анужин ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: С.******* миний бие 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн үйлдвэр бригадын гуанзанд тогоочоор ажилласан. 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн үйлдвэр бригадын гуанз үйл ажиллагаагаа зогсоож татан буугдсан. Энд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, тамга тэмдэг байгаа харин ажлаас гарсан тушаал, тамга тэмдэг байхгүй, бичигдээгүй байна. Завхан аймгийн архиваас Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн үйлдвэр бригадын гуанзанд ажиллаж байсан тухайгаа шүүлгэж тодруулахыг хүссэн. Архиваас 1988 оны Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаал бичиг баримт шилжигдэж ирээгүй гэсэн хариу өгсөн, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Үйлдвэр бригадын гуанзанд тогоочоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтын баримт олгож өгсөн. Өөр бичиг баримт гарч ирээгүй. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Үйлдвэр бригадын гуанзанд тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, лавлагаа цалингийн цэс, гэрэл зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх С.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.С.******* нь 19** оны** дугаар сарын **-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр ** нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч С.*******ийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал, ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал архиваас гарч ирээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх С.*******ид үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэжээ.
4.Хүсэлт гаргагч С.******* нь 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Үйлдвэр бригадад тогоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл овог: *******, нэр: *******, төрсөн он, сар, өдөр: 19*********, эмэгтэй, боловсрол: бүрэн дунд, нэгдлийн дарга: Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн дарга Баасандорж, Ж.Зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 9-р сарын 26-ны өдөр 58-р тушаал Тэлмэн сумын үйлдвэр бригадад ажилчинаар 1988 онд ажилласан хоног, авсан хөлс 10-12 дугаар сар, 1989 онд ажилласан хоног, авсан хөлс 1-11 дүгээр сарын бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5 дугаар хуудас, эх хувь/
4.2.Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/1284 дугаартай тодорхойлолтод: С.******* нь 1988 онд Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн гуанзанд тогоочоор ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх нэгдлийн даргын тушаал шилжигдэж ирээгүй байна, /хх-ийн 6 дугаар хуудас/
4.3.Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/1293 дугаартай лавлагаанд: 1988-1989 онд Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Үйлдвэр бригадад тогоочоор ажиллаж байсан С.*******ийн цалингийн тодорхойлолтыг олгов. 1989 онд 1800,0 төг, 1-12 сар, хуу № үгүй, ЗАТАФ№ 70-р данс Жич: Үйлдвэр бригадын 1988 оны баримтад холбогдох баримт олдохгүй байна, /хх-ийн 7 дугаар хуудас/
4.3.Тэлмэн сум, бүх бригад, 1989 он гэсэн нэр бүхий архивын баримтад: Цалингийн цэсийн 8 дугаарт С.******* гэж бичигдсэн. /хх-ийн 8-10 дугаар хуудас/
4.4.1989 оны 9 дүгээр сард хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-ийн 15 дугаар хуудас/
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.*******ийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Үйлдвэр бригадад тогоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******гийн *******ийг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн Үйлдвэр бригадад тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ