Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2026/00064

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2026/00064

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 65 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Н.******* нь 1970, 1977 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд, 2025.04.25-ны өдрийн 08/1361 дугаартай тусгай архивын лавлагаа, Эрчим хүч, Барилга угсралтын конторын даргын 127, 91, 64, 134 дугаартай тушаалууд, ******* цэргийн батлах дэвтэр дээр бичигдсэн ******* овогтой ******* нь *******гийн ******* мөн болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.

1.Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1970 оны 07 дугаар сарын 06-ны өдөр томилогдоод 1971 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд татагдах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Ховд аймгаас БХЯ-ны сайдын 1971 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн н/132 дугаар тушаалаар цэргийн албанд татагдан 3 жил алба хаагаад 1974 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан. Ингээд би цэргийн албанаас халагдаад буцаад Барилга угсралтын конторын ажилдаа 1974 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс томилогдон 1975 оны 08 дугаар сарын 21-ний өдөр авто курст сурах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд сургуульдаа суралгүй Төв аймгийн Архуст сургууль комбинатын халуун усанд үйлчлэгч, угаагчаар ажиллаж, 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс угаагчийн ажлаасаа чөлөөлөгдөн мөн өдрөөсөө тус байгууллагадаа уурын зууханд нь качегараар томилогдон ажиллаж байгаад дахин албан тушаал маань өөрчлөгдөн 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс каминдат аж ахуйн нярваар үргэлжлүүлэн ажиллаж, 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс мөн сургуульдаа нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1977 оны 05 дугаар сарын 20-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд Улсын дээд тусгай дунд боловсролын хороонд 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн жолоочоор томилогдон ажиллаж байгаад 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн. Үүнээс хойш 1978 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тасралтгүй Багануур ХК-д ажиллаж байгаад 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлөгдөн МШӨ-ний группийн тэтгэвэр тогтоолгосон. Дээрх ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр, цэргийн алба хаасан хугацааны лавлагаа, цэргийн батлах, архиваас шүүлгэн авсан тушаалууд маань овог нь *******, *******, *******н гэх мэтээр буруу, харин өөрийн нэр маань ******* гэж товчилж дууддаг нэрээр маань бичигдсэн нь нийгмийн даатгалд эргэлзээ үүсгэн ажилласан жилээс маань хасагдаад байна. Миний жинхэнэ овог, нэр бол ******* гэдэг хүний 2 дахь хүү болох ******* юм. Иймээс 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1977 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд нээгдсэн хөдөлмөрийн дэвтрүүд, 320603 дугаар бүхий цэргийн батлах болон Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа тодорхойлолт, аймгийн архивуудаас авсан тушаалын хуулбаруудыг *******гийн ******* /УГ51********/ намайг жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******** дугаартай цэргийн батлахын хуулбар, 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1977 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд нээгдсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08/1361 дугаартай тодорхойлолт, Барилга угсралтын конторын даргын 1970 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127, 1971 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 91, 1974 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 64, 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай тушаалуудын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Н.*******гийн хүсэлтээр Н.*******, Ц.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.*******гийн шүүхэд хандаж гаргасан бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон үндэслэлээ 1951 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил илэрсэн гэж тодорхойлжээ. Түүний эрх олгосон бичиг баримт болох төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа нь эцэг *******, нэр ******* гэж бичигдсэн байхад 320603 дугаартай цэргийн батлах дээр овог *******, нэр *******, 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт овог *******, нэр *******, 1977 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт овог *******, нэр *******, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08/1361 дугаартай тодорхойлолтод ******* /*******/-н *******, Барилга угсралтын конторын даргын 1970 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаартай тушаалд ******* *******, 1971 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 91 дугаартай тушаалд *******н *******, 1974 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 64 дугаартай тушаалд Н.*******, 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай тушаалд Н.******* гэж, түүний овгийг нутгийн аялгаар ******* гэхийг ноосой гэж, нэрийг нь хүмүүсийн дууддаг нэр болох ******* гэж бичигдсэнээс бичиг баримтууд хууль ёсны эсэх, эзэмшигч нь мөн эсэхэд эргэлзээ төрүүлсэн байна.

2.*******, *******, ******* болон *******, ******* нь нэг хүн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба тухайн зөрүүтэй бичигдсэн баримтууд дээрх *******гийн төрсөн онтой тохирч байгаа, хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ажиллаж байсан байдлын талаарх бичилтүүд нь холбогдох тушаалуудтай зөрөөгүй байна.

3.Н.******* нь 1951 онд төрсөн, түүний аав П.*******, ээж Б., төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг аав П.*******гоор овоглож авсан, цэргийн алба хаасан болон улсад ажиллаж байх үеийн бичиг баримтууд эцэг *******гоор овоглосон боловч овгийг *******, *******, нэрийг ******* гэж зөрүүтэй бичсэн болох нь гэрч Н.*******гийн шүүхэд өгсөн Н.******* миний төрсөн дүү байгаа юм. Миний эцгийг *******, ээжийг гэдэг байсан. Би эцэг эхээс долуулаа, би айлын том нь, Н.******* миний дараа төрсөн айлын 2 дахь хүүхэд. ******* нэрээ сольж байгаагүй, жинхэнэ нэр нь ******* бид нар ******* гэж дууддаг байсан. Намайг цэрэгт явахад эцгийн нэрний ******* гэдгийн н үсэг нь й үсэг шиг харагдсан юм шиг байна лээ, тэрнээс хойш миний бүх бичиг баримт ******* овогтой болчихсон. Миний аав нэрээ сольж байгаагүй, бичиглэлийн алдаанаас болж ургийн овог, эцгийн нэр зөрүүтэй бичигдсэн байна. би 1969 онд цэрэгт татагдсан, ******* миний дараа 1971 онд цэрэгт татагдаж байсан. ******* гэж бичигдсэн нь багаасаа нутгийн хүмүүс ******* гэж дууддаг байснаас болсон байх. Эцгийн нэрний тухайд тухайн бичиж байгаа хүн нь бичиглэлийн алдаатай бичсэнээс болж овог нь олон янзаар бичигдсэн байх, миний ургийн овог, эцгийн нэрийг ч алдаатай бичсэн тохиолдол их байдаг, бидний ярьдаг нутгийн аялгаас болдог байх гэсэн мэдүүлэг, гэрч Ц.*******гийн шүүхэд өгсөн *******гийн аав нь ******* гэдэг хүн байсан, би бага байсан болохоор ээжийнх нь нэрийг мэдэхгүй байна, ******* ах *******гийн төрсөн эцэг нь мөн. Н.******* ахыг 2000 оноос хойш таньдаг болсон. Намайг 2000 онд Ховд аймгийн Булган сумаас Багануурт шилжиж ирэхэд Н.******* ах уурхайд ажиллаж байсан, нэг нутгийн хүмүүс болохоор холбоотой байдаг. Анх танилцахад ******* гэдэг нэртэй байсан, өөрөөр дуудаж байгаагүй гэсэн мэдүүлгүүд өгсөн.

4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн хэдий ч 320603 дугаартай цэргийн батлах дээр овог *******, нэр *******, 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт овог *******, нэр *******, 1977 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт овог *******, нэр *******, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08/1361 дугаартай лавлагаанд ******* /*******/-н *******, Барилга угсралтын конторын даргын 1970 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаартай тушаалын 4 дугаарт ******* *******, 1971 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 91 дугаартай тушаалын 15 дугаарт *******н *******, 1974 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 64 дугаартай тушаалд Н.*******, 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай тушаалд Н.******* гэж бичсэнээс өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон, тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна. / хх-ийн 3-14, 19, 20, 25, 27 дугаар хуудас/

5.Дээрх үйл баримтууд болон нотлох баримтуудыг үндэслэн ********* дугаартай цэргийн батлах, 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1977 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08/1361 дугаартай лавлагаа, Барилга угсралтын конторын даргын 1970 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127, 1971 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 91, 1974 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 64, 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай тушаалуудын эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар ********* дугаартай цэргийн батлах, 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1977 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08/1361 дугаартай лавлагаа, Барилга угсралтын конторын даргын 1970 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127, 1971 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 91, 1974 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 64, 1975 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай тушаалуудын эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ