Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00089

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00089

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, **давхар, ***тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн **дугаар хороо, Залуус ***дүгээр гудамжны **тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,596,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч О.******* нь манай компанитай 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр L100057078 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн ба 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7821495076 зээлийн дансны дугаартай, 1,624,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 7100290676 зээлийн дансны дугаартай, 9,110,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэгчийн *******банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлдэгч О.*******аас үндсэн зээлийн төлбөрт 10,571,599 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,757,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,515 төгрөг, шимтгэл 29,240 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 14,596,247 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,596,247 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,825,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,825,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,825,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,825,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,825,000 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,825,000 төгрөг,

- 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,825,000 төгрөг,

- 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,821,247 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамсүрэн, хариуцагч О.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,596,247 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нь 14,596,247 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,825,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,821,247 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,465 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 115,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ