Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2026/00067

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2026/00067

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* банкны Багануур салбарын Ч.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Х.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь Ч.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч *******-*******ын ******* /РД:**********/ нь Багануур салбарын Мөнгөнморьт тооцооны төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/230404462087 дугаартай зээлийн гэрээ болон БГХ/230404462087 дугаартай барьцааны гэрээ байгуулан 2,300,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн хэрэглээний лизингийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд уг зээлийн барьцаанд IPHONE 14 загварын гар утас барьцаалуулан зээлийг авсан. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүний төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 673 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2025 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,472,654 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 591,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,508 төгрөг нийт 2,135,751 төгрөг төлөгдөөгүй зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Зээлдэгч Ч.******* нь ******* банкнаас зээл авах үедээ Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны**  тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо уг хаягт амьдардаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/132025/00330 дугаартай захирамжаар тогтоогддог. Иймд зээлдэгч Ч.******* нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, хаана оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээл авах үедээ ******* нэхэмжлэл дээр байгаа хаягтаа байсан, тухайн үед 90293686 гэсэн дугаартай, энэ дугаараар холбоотой байдаг байсан, сүүлд холбогдоход хүнд зээл авч өгсөн, нөгөө хүнээрээ зээл авахуулаад өөрийнхөө зээлээ хаана гэсэн боловч дахиад холбогдоогүй. Манайхаас Баянгол дүүргийн хаягаар мэдэгдэл явуулахад эхлээд мэдэгдлийг хүлээн авч байсан, хамгийн сүүлд 2024 оны 8 сарын 18-нд мэдэгдэл явуулахад тухайн хаягт байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй гээд мэдэгдэл буцаж ирсэн. Ах *******тай нь холбогдоход цагаан сараар ч ээж дээрээ ирэхгүй байгаа бид нар хамт байхгүй учраас мэдэхгүй байна гэдэг, ах нь ********* дугаартай, ээжтэй нь холбогдоход *******тай холбоогүй байна, хэрвээ холбогдвол хэлье гэсэн, ээж нь ************ гэсэн дугаартай гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ЗГ/230404462087 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн өргөдөл, зээл төлөх мэдэгдлүүд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 197/132025/00330 дугаартай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ч.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банк ХК, Ч.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. ******* овогт *******-*******ын ******* /РД:**********/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, *** дугаар байрны **тоот хаягт амьдарч байсан, **********, ах ******* нь *******, ээж нь ********* дугаарын гар утастай, ******************* гэх цахим хаягтай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******-*******ын *******г /РД:*********/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Ч.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5.Ч.*******г хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ