Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2026/00172

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2026/00172

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Цэнтрал тауэрын **** тоотод орших ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 816,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч О.*******тай 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 705 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулан үүссэн эрхийн хүрээнд Цахим зээлийн гэрээ байгуулж 710,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан бөгөөд Хаан банкны ************** дансанд бэлэн бусаар олгогдсон. Зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хуваарьт төлөлтөө төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн. 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар О.******* нь зээлийн төлбөрөө төлөлгүй 216 хоног хугацаа хэтрүүлсэн байгаа бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд хариуцагч О.*******аас цахим зээлийн гэрээний үүрэгт 816,419 төгрөгийг ******* ******* ББСБ ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 816,419 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 816,419 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,072 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 12,072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ