| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00200/И |
| Дугаар | 103/ШШ2026/00180 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2026/00180
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2026/00180 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 6,07 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,485,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр БН-БЗГ/2023-101357 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 7,485,502 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч Б.******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 845 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар мэдэгдэж байсан боловч дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу Б.*******гаас үндсэн зээл 3,892,401 төгрөг, үндсэн хүү 3,184,371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,730 төгрөг нийт 7,485,502 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Б.*******д холбогдох 7,485,502 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 408,730 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,076,772 төгрөгийг гаргуулахаар хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 7,076,772 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,485,502 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 408,730 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 7,076,772 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,076,772 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 128,178 төгрөгийн тавин хувь 64,089 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 64,089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ