Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00181

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00181

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити тауэрын 13 давхар, 1304 тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны** тоотод оршин суух, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 362,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* Нэхий ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь "Money-Т" аппликейшнаар дамжуулан манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 112118 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг 3.9 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай худалдан авалтын зээлийн нөхцөлөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 112118 тоот цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,938 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 23,848 төгрөг, бусад зардал 11,500 төгрөг нийт 362,286 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 362,286 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 362,286 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 362,286 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,759 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 5,759 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ