| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00178/И |
| Дугаар | 103/ШШ2026/00183 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2026/00183
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2026/00183 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байранд байрлах, ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчины ** гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,496,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,496,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* ******* банк ХК нь Б.*******той 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 0412/000397/2024 тоот зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй авсан. Цалингийн зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүрийн 25-ны өдөр 1,403,815 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч төлөөгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 23,821,823 төгрөг, зээлийн хүү 638,845 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,844 төгрөг, нотариатын төлбөр 22,500 төгрөг нийт 24,496,012 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,496,012 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 23,996,012 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 496,012 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4,400,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,400,000 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 4,400,000 төгрөг,
- 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4,400,000 төгрөг,
- 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4,400,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Б.******* гэжээ.
4.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,496,012 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Даваасүрэн, Ц.Отгонцэцэг нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийг төлж, үлдэх 23,996,012 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 496,012 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сар бүрийн 26-ны өдөр 4,400,000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 140,215 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 140,215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ