| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0218/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 221
2018 08 08 2018/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э.Д холбогдох эрүүгийн 18210000230 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1981 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Халхгол сумын дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл гэх, ЖЙ 81071179 регистрийн дугаартай, Шатлут овогт ******* Д.
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний орой Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн ******* ******* тоотод иргэн ******* зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй, үйлдсэн хэргээ зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний үед ажил дээрээ байж байхад нөхөр Д өдөржингөө ирэхгүй хаагуур юу хийж янхандаад яваад байгаа юм бэ гэрт очиж хоол хийж өг гээд ажил дээрээс дагуулаад гэрт очоод нөхөртөө хоол хийж өгөх гээд байж байхад араас ******* багшийн эхнэр ******* 22 цагийн үед гэрт орж ирэхэд манай нөхөр болох Д муусайн янханууд хаагуур янхандаад байна. Ар араасаа ирээд гэж ******* хэрэлдээд байхаар нь би гэрээсээ гарсан. ...гэртээ оролгүй хашааны гадна талд 3 цаг орчим суусан. Тухайн үед манай нөхөр намайг хайгаад байхаар нь энд байна гэж хэлэхэд нөхөр Д чи *******гийн хамт машинд суугаад хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж хэлээд намайг зодох гээд хөөгөөд ирэхээр нь би зугтаасан ба зугтааж байх үедээ газарт унахад миний дээрээс дэвсэж байгаад намайг боох гэж оролдсон. Улмаар миний толгойг дээш нь харуулаад амыг минь үнэртээд чи архи уусан уу? чи хэнтэй янхандсан юм бэ? гэж зандрангүй хэлээд намайг мөн газарт унагаад дээрээс дэвсээд чамайг ална гэж бахирч байсан. Арай гэж босоод ахын зүүн талд сууж байхад ах ажлаасаа ирж байгаа харагдахаар нь ахыг дуудаад нөхөр минь намайг шөнжингөө зодсон, гэртээ орж чадахгүй байна гэж учирлаж хэлэхэд ах миний дүү манай гэрт ор гээд намайг гэртээ оруулсан. Манай нөхөр намайг байнга зодох гэхээсээ илүүтэйгээр ганц нэг удаа алгадаад авах тохиолдол гарч байсан. Тэрнээс биш учиргүй гэмтэл бэртэл авах хэмжээнд хүртэл зодож байгаагүй. Миний зүгээс гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “... манай гэрт орж ирэхдээ хувцас хунар нь шавар шавхай болчихсон, норчихсон, чичирсэн байдалтай орж ирсэн. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад гэрийн зүүн урд талын шаварт нөхөр зодоод гэсээр сууж байхаар нь гэртээ дагуулаад ирлээ гэж хэлсэн. Би г норсон хувцастай байхаар нь өөрийнхөө хуурай хувцаснаас өмсүүлсэн. Би охиноос юу тохиолдсон талаар асуухад нөхөр Д намайг ажлаасаа оройтож ирлээ, чи *******тай машинтай явж нийлж архи уулаа, өдөржин хоол ундгүй хоосон байлгалаа гээд зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “... ажил дээрээ зүүн талын хацар нь хөхөрчихсөн, хөл нь доголсон ирсэн. Нөхөр маань намайг зодоод би ахын гэрт хоноод ирлээ гэж хэлсэн. Мөн ахын эхнэр надад солих хувцас өгсөн тухай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...Орцонд гийн зүүн талын хацар нь хөхөрчихсөн, алхаж чадахгүй доголсон байдалтай байсан. Би тухай байдлыг хараад юу болсон талаар асуухад Д намайг шөнжингөө зодоод шавар дундуур чирээд хувцасыг маань шавар шавхай болгоод орхиод явсан. Би гэрийнхээ хойд талд сууж байхад ах гэртээ харьж байхад нь тааралдаад гэрт нь орж хоносон. Эхнэр нь надад солих хувцас өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...Дын эхнэр гийн хөл нь доголчихсон ийн эхнэр гэр рүүгээ дагуулаад явж байгаа харагдсан...гэх мэдүүлэг” /хх-ийн 26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 477 тоот дүгнэлтэд: “1. *******ийн биед тархи доргилт, хуйханд баруун зулайн, баруун гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлийн тархи доргилт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал нь тус бүртээ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй” /хх-ийн 34/ гэжээ.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
-Шүүгдэгч Э.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний орой Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр багийн ******* ******* тоотод хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр ...2018 оны 06 дугаар сарын 14-ний орой гэртээ согтуу орж ирэхэд нь унтаж амар гэж хэлсэн чинь гэрээс гараад зугтаачихсан юм. Гэрээс гараад зугтаахаар нь хувцаснаас нь татаад толгой руу нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч *******, гэрч , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 477 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч *******д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Дын санаатайгаар хохирогч ******* газарт унагааж дээрээс нь дэвссэн, боосон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Дт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогч ******* нь шүүгдэгч Э.Даас нэхэмжилсэн зүйлгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЙ871179 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Э.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
5.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЙ81071 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР