Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2026/00152

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2026/00152

Улаанбаатар хот

 


2026 02 12 103/ШШ2026/00152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1969 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, :: дугаар байрны ... тоотод оршин суух, ******* ******* овгийн *******н *******гийн ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь хорих 0147 дугаар ангид 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажилд орж 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Эдгээр хугацааны ажилласан жилийн тушаалуудыг хуулбарласан эх хувь олдохгүй архив шатсан гэсэн. Иймд намайг 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь хорих 0147 дугаар ангид бичээч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсныг, мөн дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, зарим холбогдох тушаалууд дээр эцэг Жагзайг, ******* гэж бичсэн тул бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2025.05.19-ний өдрийн 27.4/174 дугаартай тодорхойлолт, ЗХБУ Газрын Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангийн 1987.03.25-ны өдрийн б/22 дугаартай ажилд түр авах тухай тушаалын хуулбар, 1990.11.01-ний өдрийн 112 дугаартай Жигзаа овогтой *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрэл зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх иргэн М.Батчулуун, Ч.Энхтуяа нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ж.*******гийн шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Ж.******* нь 1969 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Ж.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч тамга, тэмдэггүй, эцгийн нэр *******г Жигзаа гэж бичигдсэн, тухайн үед ажиллаж байсан тушаалууд эх хувиар гарсан боловч тамгагүй, тамга бүдэг дарагдсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Ж.*******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

4.ЗХБУ Газрын Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангийн 1987.03.25-ны өдрийн б/22 дугаартай ажилд түр авах тухай тушаал, 1990.11.01-ний өдрийн 112 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, 196410 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Жигзаа овогтой ******* нь ******* овогтой болох нь, Ж.******* нь 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь хорих 0147 дугаар ангид ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-ЗХБУ Газрын Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангийн 1987.03.25-ны өдрийн б/22 дугаартай ажилд түр авах тухай тушаалд Жигзаа овогтой *******г үйлчлэгчийн орон тоон дээр архив янзлуулахаар 1987.03.13-ны өдрөөс түр авч ажиллуулсан, 1990.11.01-ний өдрийн 112 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

-Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2015.05.19-ний өдрийн 27.4/174 дугаартай лавлагаанд: Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 417 дугаар нээлттэй хорих ангид 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гал түймэр гарсан тухай дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн унтраах үйл ажиллагаа зохион байгуулж ажилласан нь үнэн болно гэжээ./хх-ийн 5 дугаар тал/

-196410 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1987.03.25-ны өдрийн б/22 дугаартай тушаалаар ЗХХ-ийн Мөнгөнморьт дахь колонид үйлчлэгчээр томилов, 1988.09.13-ны өдрийн б/149 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж ашиглалт техникийн тоо бүртгэгчээр шилжүүлэн томилов, 1989.04.16-ны өдрийн б/13 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, бичиг, бичиг хэргийн эрхлэгчээр томилон ажиллуулав, 1990.11.01-ний өдрийн б/112 дугаартай тушаалаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөв гэжээ. /хх-ийн 3-4 дүгээр тал/

-Гэрч М.Батчулууны шүүхэд өгсөн: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 0417 дугаар хорих ангид 1981-1991 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Жагзайгийн ******* нь 1987-1991 он хүртэл бичээч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсныг мэдэж байна. Би 1991 оны 09 сар хүртэл ажиллаад Багануур дүүрэг рүү шилжэхээр ажлаасаа гарсан. Хорих 417 дугаар ангийн ажилчид авахуулсан зураг байна. Хэдэн онд авахуулсан оныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед залуучууд тэмцээнд орохдоо авахуулсан зураг байна. Зурагт урд эгнээний баруун гар талаас *******, голын эгнээний зүүн гар талаас эдийн засагч Оюунбилэг, тоо бүртгэгч Цэцэгмаа, сувилагч Мядаг, нягтлан Оюунтунгалаг, Гантөмөр, хоёр дахь зурагт баруун гар талаас 2 дахь хүн *******, гурав дахь зурагт ******* тэмцээнд оролцож байхдаа авахуулсан зураг байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/

-Гэрч Ч.Энхтуяагийн шүүхэд өгсөн: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 0417 дугаар хорих ангид 1985-1991 хүртэл няраваар ажиллаж байсан. ******* нь 1987-1991 он хүртэл бичээч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсныг мэдэж байна. 1987 оны хавар ажилд орж байсан. Яг тодорхой сар өдрийг санахгүй байна. 1991 оны 3 сард ажлаас гарсан. Мөнгөнморьт суманд 1988 онд Эвлэлийн үүрийн гишүүдийн тэмцээнээр авахуулсан зураг байна. Зурагт урд эгнээний зүүн гар талаас 3 дахь хүн *******, дээд эгнээний зүүн гар талаас 2 дахь хүн нь Энхтуяа би байна. Хоёр дахь зурагт баруун гар талаас 2 дахь хүн *******, гурав дахь зурагт ******* тэмцээнд оролцож байхдаа авахуулсан зураг байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/

-Монгол улсын Иргэний үнэмлэхийн хуулбарт: ******* ******* овгийн *******н *******, 1969.04.27-нд төрсөн эмэгтэй, регистрийн дугаар: НП69042764 гэж бүртгэгджээ. /хх-ийн 9 дүгээр тал/

-Ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-ийн 8 дугаар тал/

- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд: *******н *******, регистрийн дугаар НП69042764 гэж бичигдсэн. /хх-ийн 26 дугаар тал/

- Нийгмийн даатгалын 207124 дугаартай дэвтрийн хуулбарт: *******н *******, 1969.04.27-нд төрсөн, регистрийн дугаар: НП69042764, паспортын дугаар ТӨ 1185249 гэж бичигджээ. /хх-ийн 27 дугаар тал/

-Төрсний бүртгэлийн лавлагаанд: ******* ******* овгийн *******н *******, 1969.04.27-нд төрсөн эмэгтэй, регистрийн дугаар: НП69042764, эцэг Баруун ******* чулууны Түвдэнгийн ******* гэжээ. /хх-ийн 28 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн ЗХБУ Газрын Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангийн 1987.03.25-ны өдрийн б/22 дугаартай ажилд түр авах тухай тушаал, 1990.11.01-ний өдрийн 112 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, 196410 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Жигзаа гэх овог нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, нийгмийн даатгалын гэрчилгээнүүдэд бичигдсэн ******* гэх овогтой тохирохгүй байх тул дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг, Ж.******* нь 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь хорих 0147 дугаар ангид ажиллаж байсныг тус тус тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар ЗХБУ Газрын Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангийн 1987.03.25-ны өдрийн б/22 дугаартай ажилд түр авах тухай тушаал, 1990.11.01-ний өдрийн 112 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, 196410 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг, ******* ******* овгийн *******н *******г ЗХБУ Газрын Мөнгөнморьт дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангид 1987.03.13-наас 1988.10.01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, 1988.10.01-ний өдрөөс 1989.04.01-ний өдөр хүртэл ашиглалт техникийн тоо бүртгэгчээр, 1989.04.01-ний өдрөөс 1990.11.01-ний өдөр хүртэл бичээч, бичиг хэргийн ажилтнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ