Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00177

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00177

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2026 02 09 103/ШШ2026/00177

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,719,563.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,719,563.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-тай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/57079981 тоот онлайн цалингийн гэрээ байгуулан 29,051,272.84 төгрөгийг жилийн 15,5 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь 2024.07.25-ны өдөр авсан зээлээс үндсэн төлбөрт 5,649,109.32 төгрөг, хүү 2,454,946.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,158.22 төгрөг, нийт 8,109.213.55 төлсөн. Иймд хариуцагч С.*******аас ЗГ/57079981 тоот зээлийн үлдэгдэл 23,690,141.24 төгрөг, зээлийн хүү 3,851,434.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,487.95 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг нийт 27,719,563.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* ******* *******аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 27,719,563.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч С.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 27,719,563.78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,719,563.78 /хорин долоон сая, долоон зуун арван есөн мянга, таван зуун жаран гурван төгрөг, далан найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 148,274 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 148,274 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ