| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0234/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 240
2018 08 22 2018/ШЦТ/240
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Су овогт В-Г-д холбогдох эрүүгийн 1821003121 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баянтүмэн сумын дугаар баг “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өршөөлийн тухай хуулиар суллагдсан. ЖБ8207 регистрийн дугаартай, овогт В- Г,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт хохирогч *******тай маргалдан улмаар төмөр хасуураар хэвлийн тус газар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 356 тоот дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар төмөр хасуураар хэвлийн тус хэсэгт хатгаж биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны өмнөд ханыг нэвт гэмтээсэн хэвлийн зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “Би хандаж чи малаа эрт өвөлжөөн дээр авчирлаа өвс малаараа талхаллаа гэхэд миний өөдөөс чиний өвсийг идсэн юмуу гээд маргаан үүсгээд миний зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохихоор би цааш болооп уурандаа өөрийн эзэхшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан багажны хайрцагнаас төмөр хасуурыг аваад айлгах гэж өөдөөс нь очоод хэвлийн зүүн хэсэгт хатгачихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-/хх-ийн 71-73/, түүнийг давхар нотолсон хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар өөрийн хэдэн малаа маллан эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай унага тамгалж найр хийсэн юм. Тухайн үед би айлуудаар наймаа хийж байгаад орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд найз , нутгийн ах Г, аав , төрсөн ах болон эхнэр хүүхдүүд байсан. Намайг гэрт ороход Г ах нэлээд согтсон байдалтай малаа өвөлжөөн эрт авчирч идүүллээ гэж мэтээр агсам согтуу тавиад байсан. Тухайн үед би өөдөөс нь ямар нэгэн үг хэлэлгүй гэртээ байж байгаад гарч машины дэвшин дээр байсан мотоциклийг буулгаад байж байхад Г ах гэрээс гарч ирээд гэрийн үүдэнд сууж байсан бөгөөд намайг гэр рүү орох гэж байхад ямар нэгэн юм хэлэлгүйгээр араас буюу баруун мөрөн дээгүүр нэг гараа гаргаад тэврээд авсан бөгөөд тэр үед би гарыг нь татаж холдоод гэр рүүгээ ороход миний хэвлий хэсгээр халуу дүүгээд байсан. Тэгээд гэртээ орж харахад миний хэвлийн зүүн хэсэгт хатгачихсан цус гарч байсан. Тухайн үед манай найз , Г ахын араас гараад гарт нь байсан хутгыг нь булаан аваад явуулчихсан байсан. ...миний хэвлийгээс гарсан цус тогтохгүй урсаад байхаар нь найз болон эхнэр хүүхдийн хамтаар аймгийн төв рүү гарч шөнө БОЭТ-ийн хүлээн авах тасагт ирсэн. ...намайг үзсэн эмчид би адуу бугуйлдаж байгаад сэртгэр төмөрт хатгачихсан юм гэж худал хэлээд хагалгаанд орсон юм. ...Г ах миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн тул гомдол санал болон нэхэмжлэхгүй зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр найз *******ы гэрт унага тамгалах гэж ганцаараа өөрийн эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Улмаар 19 цагийн орчим найз хүргэн ах хамтаар ирээд бид нартай хэсэг юм ярьж байгаад гэрээс гарсан бөгөөд миний хувьд гэрээс гаралгүй гэрт нь аав той юм яриад сууж байхад гаднаас одоо сайн санахгүй байна. Нэг нь орж ирээд гадаа муудалцаад байна гэж хэлэхээр нь би гэрээс гарахдаа гар чийдэн бариад гарсан юм. Намайг гэрийн гадаа гарахад найз надад хандаж Г ах намайг хатгачихлаа гэж хэлсэн. Улмаар би Г ахыг хайхад Г ах гэрийн хажууд гартаа төмөр хасуур барьчихсан зогсож байхаар тухайн төмрийг булааж авахад Г ах зугтаасан. Удалгүй гэрт ороход ы биенээс нь цус гарсан байдалтай орон дээр хэвтэж байсан бөгөөд би ыг дагуулан өөрийн эзэмшлийн машинаар эмнэлэгт хүргэж ирсэн. ...уг хасуурыг би машиндаа байлгаж байгаад хэрэг болохгүй болохоор нь хаячихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ы хамтаар 19 цагийн орчим гэрт нь ирэхэд ы найз болон аав , эхнэр , нутгийн дүү Г нар унага тамгалсан гээд бага зэргийн архи уусан байдалтай байж байсан. Тухайн үед бид хоёр машин дээрээс мотоцикл буулгаж байхад Г малын бэлчээр тахаллаа чи том болжээ гэх зэргээр ыг үгээр идээд байсан. Улмаар мотоциклоо буулгаад байж байхад “яая яая” гээд машины гэрлийн урдуур гүйж ирээд машины гэрэлд өмсөж байсан футболка сөхөөд харахад хэвлийн зүүн хэсэгт нь хатгачихсан байсан. Тэгээд би ыг дагуулаад гэрт орж хэвлийн хэсгээс нь гарч байсан цусыг дүү гийн хамтаар тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 356 тоот дүгнэлтэд: 1. “*******ы биед хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны өмнөд ханыг нэвт гэмтээсэн хэвлийн зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгч ******* болон хохирогч ******* нарын хоорондын хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шүүгдэгч ******* нь санаатайгаар төмөр хасуураар хохирогчийн хэвлий тус газарт нэг удаа хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******оос эмчилгээний зардлаа бүрэн барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлснээс үзэхэд энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ЖБ82078 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт В-Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В-Гийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ЖБ8278 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР