| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00079/И |
| Дугаар | 103/ШШ2026/00193 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2026/00193
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2026/00193 | Улаанбаатар хот |
2026 02 10 103/ШШ2026/00193
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ... дугаар гудамжны ...тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,884,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХК-иас Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,884,155 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Харилцагч Б.*******гаас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр MN020030003095035823 дугаартай зээлийн гэрээ байгуулан 42,727,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* ******* дахь 3095035823 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Б.*******гаас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN020030003095035823 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 28,841,630 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,042,525 төгрөг, нийт 29,884,155 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас 29,884,155 төгрөгийн зээл авсан нь үнэн, төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 29,884,155 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,884,155 төгрөг /хорин есөн сая, найман зуун наян дөрвөн мянга, нэг зуун тавин таван/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 153,685 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 165,213 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ