Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2026/00194

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2026/00194

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2026 02 09 103/ШШ2026/00194

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ... дугаар гудамжны ...тоотод оршин суух, *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 518,452,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2367587 тоот кредит үйлчилгээний гэрээ байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд токи апликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул үндсэн зээлд 381,441,21 төгрөг, хүүнд 116,448.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,562.80 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 518,452.20 төгрөгийг хариуцагч *******ийн *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 518,452,20 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 518,452,20 төгрөг /таван зуун арван найман мянга, дөрвөн зуун тавин хоёр төгрөг, хорин мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,102 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******гээс 8,102 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ