Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00203

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00203

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2026 02 12 103/ШШ2026/00203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1........... онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, ......... дугаар байрны ......тоотод оршин суух, ..............р ХХК-д инженер ажилтай, ******* овгийн *******гийн *******ы иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.******* нь *******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2024 онд хамт ажилладаг байсан *******ын ******* 5 үхэр зарна гэж хэлээд надаас 5,000,000 төгрөг авсан, тухайн үед 1 үхэр өгөөд үлдсэн 4 үхрийг идэшний үед 11 сард өгье гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй. Би хамт ажиллаж байсан болохоор удахгүй өгчих байх гэж бодож байсан. Үхрээ эсвэл мөнгөө авъя гэж хэлэхэд манай эгч намайг хулхидчихлаа, би үхрийг чинь өгч чадахааргүй болсон гээд өөр юм хэлдэггүй. Би хамт ажиллаж байсан учраас итгэж байсан, сүүлдээ мөнгөө авъя гэхээр мөнгөгүй байна гэж хэлээд тоохгүй өнгөрдөг болсон. Хамгийн сүүлд 2025 оны 11 сард ажил дээр нэг ээлжинд таараад уулзсан чинь "ахаа би таны мөнгийг өгч чадахгүй байна, Хэнтий аймаг явж, эгчтэйгээ уулзаж байгаад учрыг нь олно" гэж хэлсэн. Удалгүй ******* 2026 оны 1 сард ажлаасаа гарсан байсан, хотод гэр нь байдаг гээд гэр рүү нь хүн явуулахад тухайн хаягт байхгүй байна гэсэн. Одоо түүний хаана байгаа нь тодорхойгүй, утас нь ашиглалтад байхгүй байгаа тул *******ын *******ийг эрэн сурвалжилж өгнө үү. ******* 99.......604 дугаартай байсан боловч огт холбогдохгүй байж байгаад ашиглалтад байхгүй болсон. Эхнэр нь 89.........6 гэсэн дугаартай. Эхнэрийнхээ утаснаас над руу залгаж ярихад нь би тэмдэглээд авчихсан юм. Би 5 сая төгрөгөө түүний Хаан банкны данс руу цувуулаад шилжүүлсэн гэв.

Хүсэлт гаргагчаас: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ХААН банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Д.*******ы шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, ХААН банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

******* овогтой ******* нь 99742604, эхнэр нь 89.........6 дугаарын гар утастай, ХААН банкны 5005......... тоот данс эзэмшдэг, Говь хөдөлмөр ХХК-д механикаар ажилладаг байсан, тухайн компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг, түүний эгч ******* Хэнтий аймгийн Норовлин суманд мал малладаг, 9___________61 дугаарын гар утастай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар *******ын *******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч ******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Д.*******д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ