| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00150/И |
| Дугаар | 103/ШШ2026/00207 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00207
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2026/00207 | Улаанбаатар хот |
2026 02 12 103/ШШ2026/00207
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж, 61/2 дугаар байранд байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, Хилчин ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,714,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Нэт капитал ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь 2024.11.06-ны өдөр 10443676661 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 33,60 хувийн хүүтэй хэрэглээний зээл авсан. Хариуцагч М.*******эс 4,714,319 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 4,714,319 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэт капитал ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,714,319 төгрөг /дөрвөн сая, долоон зуун арван дөрвөн мянга, гурван зуун арван ес/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 45,189 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******эс 45,189 төгрөгийг тус тус гаргуулж Нэт капитал ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ