Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00225

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00225

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2026 02 24 103/ШШ2026/00225

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин ... дугаар гудамжны..тоотод оршин суух, *******ийн *******д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,504,788,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43781461 тоот үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 99..........2 дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Iphone 15 ProMax 256GB Natural утсыг зээлээр худалдан авч ашигласан. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 3,045,500.03 төгрөг, зээлээр гар утас худалдан авсан төлбөрт 152,275 төгрөг нийт 3,504,788,25 төгрөгийг хариуцагч Г.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 3,504,788,25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,504,788,25 /гурван сая, таван зуун дөрвөн мянга,долоон зуун наян найман төгрөг, хорин таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,513 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******гаас 35,513 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ