Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 228

 

 2018        08          10                                                     2018/ШЦТ/228

 

  

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        М.Баттулгыг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Х-Гд холбогдох эрүүгийн 1821004057 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* сумын малын эмч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Дорнод аймгийн ******* сумын  дүгээр багт /тонт/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт Х-Г.

 Шүүгдэгч Х-Г нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой 17 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “” ШТС-ын урд талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно,” мөн дүрмийн 10.6 /б/-д заасан “Зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд гүйцэд түрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан биед зүүн агтаал ясны цууралт гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар 29-ний өдөр , нарыг аваад манай хүү автомашинаа жолоодон ******* сумын 4 дүгээр багт ын гэрт очоод моринд нь эмчилгээ хийчихээд буцаад аймгийн төв рүү хөдлөөд Хэрэн сумын 3 дугаар баг “” ШТС-ын урд талд яваад гэнэт машин замаас гарч далангаас бууж хамраараа газар мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Ах Г, эмээ , дүү нарын хамт ******* сумын төвөөс баруун тийш айл руу очоод буцаад аймгийн төв рүү Г ах машинаа жолоодон “” ШТС-ын урд талд зүүн тийш явж байгаад гэнэт автомашин замын урд тал руу унаж осол болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ******* улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин байсан. Улмаар би өөрийн нөхрийн дүү болох Гд унаж хэрэглүүлэхээр өгсөн юм. Тухайн машиныг нэр дээр шилжүүлж амжаагүй яваад байгаа. ...дүүдээ машинаа өгсөн тул надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би клонк руу түлш авахаар компанийн машин барьж төв замд ороод ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаад клонк руу эргэхээр зүүн гар тал руугаа дохиогоо өгөхдөө машины  зүүн толинд харахад араас ямар нэгэн машин харагдаагүй, тэгээд дохиогоо өгөөд эргэх гэтэл гэнэт хажуунаас хар өнгийн машин ямар ч дохио болон дуут дохио өгөхгүй тоормослож орж ирээд хурдтай зөрж өнгөрөөд замын урд тал руу унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/ -Зам тээврийн ослын схем, зураглал /хх-ийн 7-8/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13/

-Шинжээч Н.Уянгын мэдүүлэг /хх-ийн 29/

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Н.Уянгын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 562 тоот дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой 17 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “” ШТС-ын урд талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно,” мөн дүрмийн 10.6 /б/-д заасан “Зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд гүйцэд түрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч биед зүүн агтаал ясны цууралт гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Г мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлэгтээ: “...******* сумын гэх айлаас ээж , дүү , нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “” ШТС-ын  урд талд явж байгаад урд явж байсан маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх гэтэл тэр автомашин уулзварт ойрхон ирээд дохиогоо өгөхөд тэр машиныг мөргөхгүй гээд жолооны хүрдээ дарахад машин гуядаж шарваад замаас урагшаа гарч хамраараа газар мөргөөд зогссон. Тухайн үед архи уугаагүй. 60-70 км-ийн хурдтай явж байсан. Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар 29-ний өдөр , нарыг аваад манай хүү автомашинаа жолоодон ******* сумын 4 дүгээр багт ын гэрт очоод моринд нь эмчилгээ хийчихээд буцаад аймгийн төв рүү хөдлөөд Хэрэн сумын 3 дугаар баг “” ШТС-ын урд талд яваад гэнэт машины замаас гарч далангаас бууж хамраараа газар мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, насанд хүрээгүй гэрч *******,  *******,  ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд /хх-ийн 23/ өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 562 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. *******гийн биед зүүн атгаал ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 36/ гэх дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоож Х.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно. 10.6-/б/-д зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд) гүйцэд түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Жолооч Х.Г нь замын нөхцөл байдлыг харгалзан хурдыг тохируулж яваагүй, жолоч биш учраас замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийж гүйцэтгэж замын хөдөлгөөнд оролцсон учраас осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 3. Анх ослын газарт очсон замын цагдаагийн тасгийн зохиуцуулагч цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн тус тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээс үзэхэд техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байан. маркийн ******* ******* улсын дугаартай автомашины дугайн тоормосны мөр нь хэрэг, ослын газарт 23 метр илэрснийг тоормосны уртаар хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан 66,9 км хурдтай зорчиж явсан байна...” /хх-ийн 40/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Х.Г-н тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 10.6.б-д заасан заалтыг болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Гд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрхийг 1 жил 6 зурган сарын  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Г 0711427 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон ЖЯ073178 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид тус тус буцаан олгобол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х-Г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүнийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х-Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч Х.Г-ыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Гд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн 00711427 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон шүүгдэгчийн ЖЯ890731егистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР