Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 52

 

 

          2025       09        23                                               2025/ДШМ/0052

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 02ы өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн давж заалдсан гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2536000030073 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* *******, ******* гийн Хүрэлбаатар.

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант ******* од байрлах ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 7 хайрцаг /350 ширхэг/ калибрийн сумыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант ******* од байрлах ын гэрт түүнтэй түр амьдарч байх хугацаандаа 2 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Жалуу ургийн гийн Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2 Шүүгдэгч Жалуу ургийн гийн Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 394,000/гурван зуун ерөн дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч т олгуулж,

4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж,

4.6  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн Эрүүгийн хуульд заасан хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч ******* нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой уулзан уучлалт гуйж, хохирлоо нөхөн төлөхөө хэлсэн, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй байхад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзалгүй анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 133 шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, миний үйлчлүүлэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулж 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг   шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй   шийдвэрлэв. 

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  байна.

 4.Прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант ******* од байрлах ийн  гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 7 хайрцаг /350 ширхэг/ калибрын сумыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант *******   од байрлах ын гэрт түүнтэй түр амьдарч байх хугацаандаа 2 ширхэг аккумулятор, 1 ширхэг домкратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

6. Шүүгдэгч *******ыг 2024 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант ******* од байрлах ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 7 хайрцаг /350 ширхэг/ калибрын сумыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн Цагдаагийн газар гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дамно үнэлгээ ХХК-ийн ХВЦ-24-269 дугаартай “шинжилгээний объектын 2024 оны 11 дүгээр сарын байдлаарх нийт үнэ 560.000” гэсэн дүгнэлт, гэрч Э.Төмөрчулуунаар *******ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5866/2025/120 дугаартай албан бичиг түүний хавсралт, иргэн Э.Батцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 50.....0 дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О.Төмөр-Очир, С.Нямхүү, Э.Төмөрчулуун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр,

 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант ******* од байрлах ын гэрт түүнтэй түр амьдарч байх хугацаандаа 2 ширхэг аккумулятор, 1 ширхэг домкратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ХВЦ-24-236 дугаартай: ...хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг үнэлсэн“...394,000 төгрөг” гэсэн дүгнэлт, хохирогч , гэрч Я.Серикбергел нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

7. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шүүгдэгч *******т 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргажээ.

7.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

7.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял шийтгэл оногдуулсан  байна. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133  дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын  2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс  давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР

 

                                          ШҮҮГЧ                                              Ж.ОТГОНХИШИГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА