Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00227

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2026/00227

Улаанбаатар хот

 

 

 

 

2026 02 24 103/ШШ2026/00227

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 19,881,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ХК-иас ******* ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 19,881,125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус компаниас нүүрс худалдан авсаны төлбөр 19,881,125 төгрөг авах авлагатай ба хоёр компани 2025.06.30-ны өдөр тооцоо нийлсэн. Дээрх өр төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч өгөхгүй байх тул ******* ******* ******* ХХК-иас 19,881,125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 19,881,125 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь 19,881,125 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 19,881,125 төгрөг /арван есөн сая, найман зуун наян нэгэн мянга, нэг зуун хорин тав/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128,678 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 128,678 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ