| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00211/И |
| Дугаар | 103/ШШ2026/00236 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2026/00236
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2026/00236 | Улаанбаатар хот |
2026 02 25 103/ШШ2026/00236
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, ******* *******ны ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,842,296.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* *******ны ******* ******* нь Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,842,296.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* *******ны ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Н.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/59918482 тоот онлайн цалингийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь 2025.02.19-ний өдөр авсан зээлээс үндсэн төлбөрт 3,553,752.14 төгрөг, хүү 1,620.615.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,193.06 төгрөг, нийт 5,177.561.14 төлсөн. Иймд хариуцагч Н.*******аас ЗГ/59918482 тоот зээлийн үлдэгдэл 26,446,247.86 төгрөг, зээлийн хүү 2,336,181.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,366.55 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг нийт 28,842,296.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* *******ны *******аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 28,842,296.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Н.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 28,842,296.11 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* *******ны ******* *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,842,296.11 төгрөг /хорин найман сая, найман зуун дөчин хоёр мянга, хоёр зуун ерин зургаан төгрөг, арван нэгэн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 151,080 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 151,080 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны ******* *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ