Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00237

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00237

Улаанбаатар хот

 

 

 

 

2026 02 25 103/ШШ2026/00237

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилийн цэргийн ... дүгээр байрны .. тоотод оршин суух, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,670,288.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЗГ2024083135058 тоот гэрээний дагуу HUAWEI BAND, Huawei Free Buds SE, Iphone13, Iphone16,Pro Max 256GB маркийн гар утас нийт 3,204,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул үндсэн зээлд 2,330,466,32 төгрөг, хүүнд 322,124.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,697.97 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,670,288.86 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийг төлж чадалгүй хойшлуулсан шалтгаан нь ар гэрийн гачигдалтай нэн ядуу болон ажлын байр олдохгүй хэцүү байгаатай холбоотой юм. Зээл төлөх хугацаанд ажил орлогогүй, ажил явдал гарсан таагүй явдлууд их гарсан шалтгаан нөхцөл байдлуудыг харгалзан 2,670,288.86 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч *******ын хариу тайлбартай танилцаж зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,670,288.86 төгрөг /хоёр сая, зургаан зуун далан мянга, хоёр зуун наян найман төгрөг, наян зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 2,670,288.86 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,837 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 28,837 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ