2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/01919

 

 

 

 

 

2026 02 12 192/ШШ2026/01919

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***, ***р нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 420,582,876 төгрөг гаргуулж, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний зүйлээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага болох 420,582,876 төгрөгийг хариуцагч нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 2-р сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 5-р сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 6-р сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 7-р сарын 30-ны өдөр 405,582,876 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний зүйл болох нэгж талбарын ****дугаартай, улсын бүртгэлийн * ду***гаарт бүртгэлтэй, ****тоот хаягт байршилтай 658м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү*** дугаарт бүртгэлтэй ****кв талбайтай хувийн сууц гараж, зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй *****тоот хаягт байрлах 220м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын**** 1*угаарт бүртгэлтэй С*** шанд-***тоотод байрлах 4200м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,331,064 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1,165,532 төгрөгийг хариуцагчаас, 1,165,532 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ