| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0228/Э |
| Дугаар | 235 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 235
2018 08 15 2018/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д-Гт холбогдох эрүүгийн 1821063228 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын дугаар багийн т багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, бие эрүүл, *******оржигон овогт Д- Г.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн “*******үс” гэх газраас иргэн *******н эзэмшлийн хүрэн халзан зүсмийн байдас, хар ногоон зүсмийн үрээ зэрэг хоёр тооны адууг хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
-Хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/
-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14/
-Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15/
-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/
-Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/
- Малын үнэлгээ /хх-ийн 7/
- Мотоциклийн эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 137-138/
-Шүүгдэгч *******ийн мөрдөн шөлгөх ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн “*******үс” гэх газарт бэлчээрт байсан хохирогч *******н хүрэн халзан зүсмийн байдас, хар ногоон зүсмийн үрээ зэрэг хоёр толгой адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Манай хүргэн ах , эгч *******атаа нар хүүхдүүдтэйгээ байсан ба надаас хэний адуу аваад явж байгааг асуухаар нь би өөрийнхөө адуу гэж хэлээд би сум ороод ирье гээд явсан. ...бэлчээрт байсан айлын адуу хулгайлж зарснаа найз болон өөр бусад хүмүүст хэлээгүй. *******и адуу зарсан 500,000 төгрөгөөрөө цагаан сарын өмнө буюу 2 сарын үед аймагт ирж өөртөө хувцас худалдаж аваад дуусгасан. Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан. Тэгсэн чинь ахын адуу байсныг сая баригдаад мэдсэн. Тухайн үед унаж байсан мотоцикл эвдрээд явахгүй байгаа. ахын хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын эхээр манай сумын хэсгийн төлөөлөгч а/д манай хадам дүү 3 адууны зураг харуулаад танай адуу мөн үү гэж асуусан байсан. Тэгэхэд нь 2 адуу нь манай хүргэн ахын адуу байна гэж хэлсэн байдаг... манай дүү нар миний хоёр тооны адуу алдсан талаар мэдээгүй байсан. ...манай сумын Г гэх залуу манай 2 тооны адууг бэлчээрт байхад нь хулгайлж аваад зарсан юм байна лээ... 2-3 жилийн өмнө манай хадмынд ******* нь адуучин хийдэг байсан. ... надад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ойн дээр адуугаа буулгах гээд явж байхад замд Г утсаар залгаад 2 адуу зарна гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр бойн дээр адуугаа буулгах гээд явж байхад замд Г мотоциклтой явж байгаа таараад 2 адуу барьсан бэлэн адуу байна, та адуу авах уу гэж асуухаар нь би хаана байгаа юм гэж асуухад Оросын худагт бэлэн барьсан байгаа гэж ярьж байсан. Тэгэхээр нь би авч явсан адуугаа бойнд буулгаад Гийг машиндаа суулгаад Жамбал бид 3 Оросын худагт очиход хашаанд хар ухаа халзан зүсмийн 2 адуу бариад уясан байсан. Тэгээд бид 3 адуугаа ачаад сумын төв дээр хашаандаа буулгаад Гт бэлнээр 900.000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд хэд хоног хашаандаа уяатай байлгаж байгаад өөр бусад авсан адуунуудын хамт нядлаад гарал үүслийн гэрчилгээ авч цагдаад зургийг нь авахуулаад аймагт аваачиж борлуулсан. *******и уг нь Гт хэлэхдээ би хулгайн янз бүрийн юманд оролцохгүй шүү чинийх юм байгаа биз дээ гэхэд миний адуу байгаа юм, би ажил хийгээд хүнээс хөлсөндөө авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г мотоциклтой замд таараад уулзаад байсан. ...тэгээд Гийг машиндаа суулгаад клонк орж бинзен аваад адуу ачиж ирэхээр Оросын худаг гэх газар руу явсан. ...хашаан дотор нь 2 адуу уяатай байсан, нэг нь хар зүсмийн адуу, нөгөөх нь хүрэн халзан зүсмийн байдас байх шиг байсан. ...тэгээд бид нар хамт машиндаа адуугаа ачаад сумын төвд ирээд хашаанд буулгаад би , Г хоёрыг гэрт нь буулгаад харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой харанхуй болоогүй байхад манай хойноос Г 2 адуу мотоциклтой тууж ирээд хашаанд хашиж байгаад барьж уясан. *******и адуугаа барихад нь хазаар бугуйл 2 гэрээс авч ирэн өгсөн ...тэгээд харанхуй болж байхад ах, бас өндөр ахын хүргэн гээд нэг залуутай цуг гурвуулаа ирээд ачаад явсан. ...миний адуу гэж байсан ...нэг нь ногоон хар зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******и өөрөө босгосон улсын дугааргүй, банк цэнхэр өнгийн мотоциклтой байсан...одоо миний мотоцикл эвдрээд тараад дууссан, зарим нэг сэлбэгийг нь хүнд өгсөн...миний хуучин эвдэрхий мотоцикл учир үнэлэх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуудахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хорилоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч *******ийн бусдын малыг хулгайлгахад ашигласан 200,000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийн эд ангийг зарж, ямарч ашиглах боломжгүй болгосон байх тул түүний үнийг шүүгдэгч *******оос гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖН99020119 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгож олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д-Гийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого олгосугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖН99020 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.ЭНХ*******ААТАР