| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2536000000101 |
| Дугаар | 53 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 53
2025 09 23 2025/ДШМ/0053
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хохирогч , түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Анхбаяр нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536000000101 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, төрсөн ах, эгч, хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* ийн Нарангэрэл.
2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 01- ний орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ийн зүүн хөлрүү өшиглөсний улмаас зүүн хөлийн тахилзуур ясны төгсгөлийн хэсгийн ташуу хугарал, зүүн хөлийн шаант ясны хавчаар хэсгийн цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* овгийн ийн Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 400.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж,
4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг тус уршгийн нөхөн төлбөр 3,293,400 төгрөг, нийт 3,498,478/гурван сая дөрвөн зуун ерөн найман тус баримтлан шүүгдэгч *******ээс эмийн үнэ 205,078 төгрөг, сэтгэцэд учирсан хор мянга дөрвөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулан хохирогч т олгож,
4.6 Хохирогч ийн шүүгдэгч *******ээс түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг, олох ёстой байсан орлого 10,896,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргах эрхтэйг дурдаж,
4.7 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч *******ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 140,840 /нэг зуун дөчин мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар"-т олгож,
4.8 Шүүгдэгч ******* баривчлагдаж, цагдан хоригдоогүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилж, хураагдсан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдаж,
4.9 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,
4.10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Нарангэрэл тус эрүүгийн хуулийн зүйл хэсэгт заасан торгуулийн ял шийтгэлийн хамгийн өндөр дүнтэй ял болон хохирлыг тооцож оногдуулсан атлаа миний тус гэмт хэргийн хохиролд бэлнээр өгсөн 1,000,000 төгрөгийг хохирол хор уршгаас хасалгүйгээр шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор болон шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар бэлнээр өгсөн нэг сая төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулах саналтай байхад ажлын байрны түрээсийн төлбөрт зориулан өгсөн, хохирогч ч тус мөнгийг түрээсийн төлбөрт зарцуулсан байна гэж дүгнээд хохирлоос хасаагүй нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуралдаанд ******* нь хэлэхдээ Шинэбаяр эмчийн эмнэлэгт үзүүлээд явж байхдаа би нэгэнт чиний хөлийг ийм болгосон юм чинь гээд удахгүй түрээс энэ тэр нь нэхэгдэх байх гэж үзээд эхний ээлжинд байгаа мөнгөө өгсөн үйл баримт байгаа бөгөөд тухайн мөнгийг хохиролд тооцуулах уу үгүй юу гэдэг нь шүүгдэгчийн эрх хэмжээний асуудал байхад шүүх хэтэрхий нэг талыг баримталж илтэд үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул хохиролд тухайн нэг сая төгрөгийг оруулан тооцож өгнө үү. Шүүх *******д ял оногдуулахдаа тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах торгуулийн ялын дээд хэмжээтэй ойролцоо буюу 2.400.000 төгрөгөөр торгосон байх бөгөөд нь Эрүүгийн хуулийн 6.1 болон 5.1 дүгээр зүйлд заасан зорилго зарчимд нийцүүлэн багасгаж өгөхийг хүсэж байна.
Учир нь ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа тэтгэврээс өөр орлогогүй, мөн өөрийн хүнд өвчтэй ахыгаа нэг жилийн турш асарч байгаа бөгөөд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж өөрт байгаа нэг сая төгрөгийг гэмт хэрэг гарсан даруйд өгсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэв.
6. Хохирогч түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Учир нь шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж гэм буруугаа зөвшөөрөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад гэм буруугийн маргаантай байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хохирогчийн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовИур үүсгэж тохуурхан доромжилж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт хийхгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Хохирогчийн хувьд ажлын байр түрээслэн, хувиараа ноос, ноолууран эдлэл хийх ажил эрхэлдэг бөгөөд тоног төхөөрөмжтэйгөө байнгын зогсож харьцах шаардлагатай байдаг байсан. Гэмт хэргийг улмаас зүүн хөлийн тахилзуур яс, шаант ясны хавчаар хэсэгт гэмтэл авч олон сарын турш хөл дээрээ зогсох, улмаар хөдөлмөр эрхлэх чадваргүй болж бие, сэтгэлийн болон сэтгэл санааны зовиур шаналал, эдийн засаг, санхүүгийн хохирол хүлээсэн.
Иймд гэм хорын хохирол болох түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг, олох ёстой орлого 10,896,000 төгрөг, нийт 12,996,000 төгрөгийн баримт болох түрээсийн гэрээ, орлого олж байсан дансны хуулга, фото зураг, ажлын байрны фото зураг зэргийг нотлох баримтын шаардлага ханган мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгч, нөхөн төлүүлэхээр шаардлага тавьсан. Гэтэл шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтыг үнэлэхгүйгээр 2 үндэслэлээр буюу хохирогчийн 1 сард олох ёстой байсан орлогыг тодорхойлох боломжгүй, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасныг тус тус зөрчсөн.
нь өнгөрсөн жил Номинд ажиллаж эхэлсэн. 7 сар Номинд ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч хувиараа ноос, ноолуураар бүтээгдэхүүн хийж мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн. 20 оны 10 дугаар сараас эхэлж ажлаас гарсан 11, 12, 01 сар гээд гуравхан сарын хугацаанд татвар төлөх боломж үүсээгүй. Дөнгөж ажлаа эхлүүлэх анхан шатандаа байсан. Гэтэл анхан шатны шүүх татвар төлсөн байх ёстой гэж үзээд хэрэгсэхгүй орхисонд гомдолтой байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан.
Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдол үндэслэлүүдийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тодорхой зааж, үндэслэл бүхий тайлбарлаж, яагаад шийдвэрлээгүй нэхэмжлэлийг хүлээж аваагүй талаар тодорхой дурдаж тайлбарласан.
Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөдсөн гэх хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, 1,000,000 төгрөгийг хасаж өгнө үү гэх шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч *******, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгдэгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг “2025 оны 02 дугаар сарын 01- ний орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ийн зүүн хөл рүү өшиглөсний улмаас зүүн хөлийн тахилзуур ясны төгсгөлийн хэсгийн ташуу хугарал, зүүн хөлийн шаант ясны хавчаар хэсгийн цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг сар тутам 400,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч ******* нь “мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие хохирогч т гэмт хэргийн хохиролд тооцож өгсөн 1,000,000 төгрөгийг шүүх хохирлоос хасаж тооцоогүйд гомдолтой байна, мөн надад шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
5.1 Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ял шийтгэл, хэмжээ нь “түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон” байх тул “торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.2 Харин шүүгдэгч ******* нь хохирогч ийн хөлийг эмнэлэгт үзүүлээд явж байх үедээ түүнд өгсөн 1,000,000 төгрөгийг шүүх уг мөнгийг шүүгдэгч ******* нь хохирогч ийн ажлын байрны түрээсийн төлбөрт зориулан өгсөн, хохирогч уг 1,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт зарцуулсан гэх агуулгатай дүгнэлт хийж шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээнээс хасаж тооцоогүй нь үндэслэл бүхий болоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь “би чиний хөлийг гэмтээснээс болж чамд тодорхой хэмжээний хохирол учрах нь тодорхой боллоо” гэх агуулгаар түүнд өгсөн 1,000,000 төгрөгийг шүүгдэгч яг ямар зорилгоор өгсөн, хохирогч уг мөнгийг юунд хэрхэн зарцуулсан эсэхээс үл хамааран шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээнээс хасаж тооцох боломжтой” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.
Тодруулбал “...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого”-ыг бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй. Харин “ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардалд” хохирогчийн ажлын байрны түрээсийн төлбөр хамаарахгүй байна.
6. Хохирогч ийн өмгөөлөгч Б.Ганзориг нь “анхан шатны шүүх шүүгдэгч *******д хөнгөн ял шийтгэл оногдуулсан, ажлын байрны түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг, олох ёстой орлого 10,896,750 төгрөг нийт 12,996,750 төгрөгийг хохирол баримтаар тогтоогдсон байхад уг баримтуудыг үнэлээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
6.1 Анхан шатны шүүх хохирогч түүний өмгөөлөгчийн нэхэмжилсэн ажлын байрны түрээсийн төлбөр 2,100,000 төгрөг, олох ёстой орлого 10,896,750 төгрөг нийт 12,996,750 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэхдээ хохирогч түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
6.2 Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хорихоос өөр төрлийн ялыг сонгох санкцитайгаар хуульчилжээ.
Дээр дурдсан гурван төрлийн ялаас шүүх торгох ялыг сонгож хэрэглэсэн байх бөгөөд уг ялын хэмжээг 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгөөр тогтоосон нь “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд, хувийн байдал” зэрэгт тохирсон байна.
Иймд хохирогч ийн өмгөөлөгч Б.Ганзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...3,293,400 төгрөг” гэснийг “...2,293,400 төгрөг” гэж, “...нийт 3,498,478 төгрөг” гэснийг “...нийт 2,498,478 төгрөг” гэж тус тус өөрчлөн шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР