Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00240

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00240

Улаанбаатар хот

 

 

2026 02 25 103/ШШ2026/00240

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,45/1 тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Жаргалантын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, *******гийн *******ид холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 215,663.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Харилцагч М.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 51973 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5_.............27 тоот дансанд 100.000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч М.*******ид удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 86306730 дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд М.*******оос 215,663.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 215,663.02 төгрөгийн зээлийг төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******ид холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 215,663.02 төгрөг /хоёр зуун арван таван мянга, зургаан зуун жаран гурван төгрөг, хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,560 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******оос 3,560 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ