Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2018         08            15                                                     2018/Ш*******Т/233

 

                       

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

 

     Дорнод аймаг дахь *******ум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-Шид холбогдох эрүүгийн 18210022901 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1982 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн *******ум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн *******ум дундын шүүхийн 78 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн *******ум дундын шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн *******ум дундын шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2017 оны 02 дугаар  сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь *******ум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 394 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 49 хоногийн хорих ялаар сольж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, ЖВ82029 регистрийн дугаартай, бие эрүүл гэх, *******уурь бодонгууд овогт *******- Ш.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” нэртэй захын төв хаалганы гадна хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

- Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн19-23/

-Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 28/

-Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 29/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /хх-ийн 45-47/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 264 тоот дүгнэлт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” захын төв хаалганы гадна хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож, биед нь зүүн шууны богтос болон шуу ясны зөрүүтэй далд хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч *******ийн өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчим би Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын баруун талын төв хаалганы гадаа ганцаараа халамцуу тамхи татаад зогсож байсан юм. Тэр үед 40 гаран насны хар хувцастай халамцуу залуу ирээд надад “Тамхи өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр би тэр хүнд тамхи өгөлгүйгээр цаашаа яв гэж хэлээд арагшаа хараад явж байхад тухайн хүн миний хувцасны доод хэсгээс татаад тамхи өгчихөлдөө гэж хэлэхээр нь би тухайн хүнийг мөрөн дээрээс нь татаад унагаасан. Тэр хүн газарт унаад хажуу талаараа хэвтээд өгсөн. Тэгээд хажуу талаараа хараад хэвтэж байхад нь би хажуу талаас нь хоёр удаа өшиглөсөн юм. Миний өшиглөсөн өшиглөлт биеийнх нь аль хэсэгт нь тусаж юуг нь гэмтээсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд л би тэндээс яваад өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/, түүнийг давхар нотолж баталсан Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим би нэлээн халамцуу байдалтай “Шүр” захын баруун хойд талд гэр рүүгээ харих гээд ганцаараа явж байсан юм. ...ямар ч байсан “Шүр” захын төв хаалганы баруун талд би хоёр залуутай мөргөлдөх шиг болсон. Тэр үед надтай мөргөлдсөн хоёр хүний нэг нь надтай маргалдаад хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад би тэр хүнд цохиулж газарт унасан. Тэр хүн миний нүүрэн тус газарт цохиогүй. Би хөл муутай учраас хальт цохиулаад унчихсан. Намайг унасан үед намайг цохиж унагаасан залуу миний гаран дээр дэвсэж байсан. Эмчилгээний зардалд 500,000 төгрөг нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

            Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ш гэх залуу Ганхуяг ахыг газарт унагаагаад зодож байсан. Тухайн үед Штой хамт явж байсан Энхээ гэх хүнийг чи зүгээр байгаарай гэж хэлээд хөдөлгөөгүй. Улмаар би Ганхуяг ахыг аваад автомашинд суулгаад Ганхуяг ахын дүү болох Гантөмөрийн гэрт хүргэж өгөөд болсон явдлын талаар хэлсэн. Тухайн үед автомашин дотор явж байхад Ганхуяг ахын зүүн гар нь санжигнаад эвгүй болчихсон байсан. Миний харснаар бол Ш, Ганхуяг ахыг газарт унагаагаад зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

             Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны орчим гэртээ байж байхад гэрийн гадаа машин дуут дохио өгөөд хаалга балбаад байхаар нь гараад очиход манай сумын Батдорж гэх залуу байсан ба Ганхуяг ах хүнд зодуулаад гараа хугалчихлаа би машинтай аваад явж байна гэхээр нь би гэртээ оруулж хувцасаа өмсөөд цуг эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 264 тоот дүгнэлтэд: “*******ийн биед зүүн шууны богтос болон шуу ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. *******аашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” /хх-ийн 40/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч *******т учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******-ийн буруутай үйлдэл буюу хохирогчийг “мөрөн дээрээс нь татаж газарт унагаагаад” дээрээс нь санаатай дэвсэж цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэвэл зохино.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Хохирогч ******* нь эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний нэхэмжилсэн мөнгийг энэ шүүх хуралдлаанаар хэлэлцэх боломжгүй байна Иймд хохирогч нь эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хуаагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй. шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖВ82020519 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-Шийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-Шийг 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид анхааруулсугай.

5. Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хуаагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй. шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ******* нь гэм хорын зардлын 500000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР