Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 66

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт цэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн Шүүгдэгч овогт Л-ийн Ба- Түүний өмгөөлөгч овогт ийн Шүүгдэгч овогт Б-ийн - овогт Б-ийн Па- овогт Б-ийн А- Тэдгээрийн өмгөөлөгч овогт ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.гийн шүүгдэгч Л.Ба-т 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, Б.-, Б., Б.А- нарт мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Л.Ба-, Б.-, Б., Б.А- нарт холбогдох 201707000005 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 05-ны өдөр аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, овогт гийн Ба-, Регистрийн дугаар: ДЭ, Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, овогт Б-ийн -, Регистрийн дугаар: ДЮ********

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, овогт Б-ийн Па- Регистрийн дугаар: ДЛ********

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аймгийн сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрчимжсэн мал ахуйч мэргэжилтэй, ам бүл-5, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, овогт Б-ийн А-, Регистрийн дугаар: ДЛ*******

Шүүгдэгч Л.Ба- нь аймгийн сумын багийн хороо тоот хашаанд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим иргэн Б.-ыг нохой дайрлаа гэсэн маргааны улмаас зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, Шүүгдэгч Б.- нь Л.Ба-ын үйлдсэн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдож, 2017 оны 01 дүгээр сарын 19, 27-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрийн биед гэмтэл учруулсан этгээд түүний үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй болсон асуудлыг мэдэхгүй байгаа мэтээр худал мэдүүлэг өгсөн, Шүүгдэгч Б.А- нь Л.Ба-т холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 9, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн, Шүүгдэгч Б.Па- нь Л.Ба-т холбогдох хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 9, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлээ огт үзээгүй, хараагүй, сонсоогүй мэтээр худал мэдүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.- нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр биедээ эрүүнийхээ баруун буланд болон ооч хэсэгт хугарал, хамрынхаа ясанд мөн хугарал, баруун хацар, эрүүний зүүн талд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуяндаа цус хуралт гэмтлүүд авсан болох нь түүний өвчний 6181 дугаартай түүхэнд бичигдсэн онош, компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, мэс засал хийх үеийн тэмдэглэлд туссан бичилт зэрэг эмнэлгийн бичиг баримтуудаар хангалттай тогтоогджээ. Тухайн өдөр хохирогч Б.-ын эзэмшлийн авто машиныг гэрч Б.- жолоодож Б.-ын хамт явахдаа аймгийн сумын багийн хорооны тоот хашааны гадуур явахдаа нохой дайрсан нь Б.*******ын мэдүүлэг, дайруулсан нохойг Л.-, Б.- нар уг хашаанд оруулсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд Л.******* нь ах Л.Ба-ыгаа дуудаж ирүүлэхэд тэрээр Б.-тай нохой дайрч аллаа гэх шалтгаанаар маргалдсан болох нь хохирогчийн эхнэр Б.Па-ыг гэрчээр байцаахад өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд байх -ын хүргэн ах нхбат гэдэг хүн гэсэн дугаараас яриад - хороонд засмал замын хажууд байна гэнэ очоод аваадах гэж хэлсэн тэгээд би хажуу айлын ******* гэдэг хүнийг гуйж аваад замаараа өөрийнхөө төрсөн дүү А-ыг аваад *******ийн машинтай очсон. Тэгэхэд -ын машин нь хорооны 4 дүгээр гудамжны 1 тоот хашааны ар талд байсан. Бид нарыг очиход ******* гэдэг хүнтэй - нь дайруулсан нохойг усны тэргэн дээр тавиад зөөж байсан. Бид нартай хамт Ба- гэдэг хүн цагаан машинтай очсон. Ба- хашаанд ороод тэнд том дуугараад байхаар нь би *******ийг ороод ир гэж хэлсэн. - хашаанаас гарч ирэхэд түүний амнаас цус гарсан байсан. Цагдаа нар ирээд -ыг аваад явсан. Би тэндээс гэр рүүгээ явсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч Б.*******ийн “...Ба- гэдэг хүн цагаан машинтай ирээд хашаанд орсон. Тэнд хэрүүл шуугиан болоод байсан нь сонсогдож байсан учраас Па- намайг ороод -ыг аваад ир гэсэн юм. Тэгээд би машинаас буугаад хашаанд орох гэхэд - хашааны хойд хаалгаар гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг дээрх үйл баримтын талаар энэ гэрчүүдтэй ижил агуулга бүхий мэдүүлэг өгсөн гэрч Б.А-, Ж.******* нарын мэдүүлэг болон шүүгдэгч Л.Ба-ын энэ талаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б.- нь Ба-тай маргалдахаас өмнө биедээ тэр тусмаа эрүү, хамар зэрэгтээ ямар нэгэн гэмтэлгүй байсан нь хохирогчтой хамт явж байсан гэрч Б.*******ын ”...Тэр өдөр - эрүүл байхад би уулзаад нохой дайраад машиныг нь үлдээгээд явах хүртэл би хамт байсан. - ямар нэгэн хүнтэй зодолдоогүй бөгөөд эрүү нь зүгээр байсан ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Цагдаагийн эрх бүхий ажилтан Ж.******* дуудлагаар хорооны тоотод ирж нхнайрамдлыг саатуулахад түүний нүүрэнд гэмтэл учирсан байсан нь гэрч Ж.*******гийн “...гадаа гэгээтэй байсан...”, “...-ын амнаас цус гарч байсан...”, гэсэн мэдүүлэг болон Б.Па-ын гэрчээр өгсөн “... - хашаанаас гарч ирэхэд түүний амнаас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг зэрэг хэргийн нөхцөл байдлаар хохирогчид тухайн цаг хугацаанд гэмтэл учирсан нь нотлогджээ. н хохирогчийг хэргийн газраас шууд Цагдаагийн газарт авч ирсэн, Цагдаагийн газраас гэр рүү нь хүргүүлсэн, гэрээсээ эмнэлэгт хүргүүлсэн гэдгийг гэрч Б.заяа, Ж.*******, шүүгдэгч Б.Па-, Б.А- нар тодорхой мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч Б.- цагдаагийн газарт очоод “тэр цагаан машинтай ах намайг 2 удаа цохиж авсан, тэгээд миний эрүү сонин болчихлоо” гэж, гэртээ ирээд “...тэр цагаан машинтай хүн намайг зодчихлоо, намайг зодсон уу яасан миний эрүү сонин болоод байна” гэж байсан болохыг гэрч Ж.*******, Б.Па- нар мэдүүлсэн байна. Хохирогчийг орон зай, цаг хугацааны хувьд дээрхээс өөр газар, өөр цаг хугацаанд биедээ гэмтэл авсан гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Л.Ба-ын үйлдлийн улмаас гэмтэл авсан гэдгийг нотолсон дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримтгүй байх тул өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан “...-ын биед цагдаагийн газарт эсхүл өөр ямар нэгэн газар гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хохирогч Б.-ын биед учирсан эрүүний хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал нь дангаараа бусад зулгаралт, цус хуралтууд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр, эрүүний болон хамар ясны хугарал нь зөвхөн цохилтын улмаас үүсэх боломжтой гэдэг нь шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Ийнхүү шүүх энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар авагдсан, харилцан бие биенээ баталж буй бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ба-ын үйлдлийн улмаас хохирогч Б.-ын эрүү, нүүрний хэсэгт гэмтэл учирсан болох нь хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч Л.Ба- дээрх гэмт хэргийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн учир улсын яллагч түүний үйлдлийг тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял төлөвлөж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үед энэ зүйл хэсгээр яллаж байна. Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байгаа, энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэл хөнгөрсөн байх тул одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Л.Ба-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолоход мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар Л.Ба-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт Б.-, Л.Ба-, Л.******* гурваас өөр хүн байгаагүй болох нь гэрч Б.*******, Ж.******* нарын энэ талаар өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Л.Ба-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хашаанд ороход *******, нохой дайрсан жолооч хоёр байсан. Өөр хүн байгаагүй.”, “...Манай дүү ******* л болсон үйл явдлыг харж байсан. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна. н аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны үед оролцогчдын хүсэлтээр үзлэг хийхэд хэрэг үйлдэгдсэн газар буюу Б.-, Л.Ба-, Л.******* нарын байсан хэсэг нь хашааны хаалганы орчимд байсан Б.А-, хашааны гадаа байсан Б.Па- нарт харагдах боломжгүй гэдэг нь илэрч тэмдэглэлд тусгагдсан байна. Эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Ба-ын хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг шүүгдэгч Б.А-, Б.Па- нар харсан гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Шүүгдэгч Б.Па-ыг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны болон 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд, шүүгдэгч Б.А-ыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний болон 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд тус тус гэрчээр байцаахад Л.Ба-ын дээрх үйлдлээс бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд энэ нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгтэй нийцэж байх тул Б.А-, Б.Па- нарыг зориуд худал мэдүүлсэн гэж үзэх үндэсгүй. н гэрч О.*******ын “...- машины хойд зааланд суусан, орилж байсан ...” гэх, гэрч Б.*******ын “...- нилээд согтсон байсан...” гэх, Ж.*******гийн “...- Цагдаагийн газарт ирээд тэр хүнээ авч ирээд арга хэмжээ аваач гээд орилж байсан ...” гэсэн, гэрч Ш.*******ын “...- нь Онцгой байдлын газрын дарга намайг зодсон, дарга хүнд хууль үйлчилдэггүй юм уу гээд орилж хашгираад байсан ...” гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.- хохирогчоор байцаагдахдаа өгсөн “...би тэнд архи ууж байгаад тасарсан байсан, шөнө гэртээ сэрсэн..., би эмнэлэг дээр очсоноо санахгүй байгаа...” гэх мэдүүлэг, тухайн үед согтуурлыг нь шалгахад 2.31%-ийн үзүүлэлт илэрсэн зэрэг нь түүнийг багагүй хэмжээгээр согтуурсаныг нотлох бөгөөд энэ нь болсон үйл баримтыг бүрэн тусгах чадвартай байсан гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байна. Иймд Б.-ын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний болон 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хохирогчоор байцаахад өгсөн өөрийнх нь биед гэмтэл учруулсан үйлдлийн талаар мэдэхгүй, тайлбар өгөхдөө эхнэрээсээ сонссон зүйлээ ярьсан гэх мэдүүлгийг зориуд худал мэдүүлсэн мэдүүлэг гэж үзэх үндэсгүй. Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь тухайн хэргийн талаарх бодит нөхцөл байдлыг мэдсээр атлаа уг нөхцөл байдлыг зориуд, илтэд өөр байдлаар мэдүүлэх явдал байх ёстой. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.-, Б.Па-, Б.А- нарт холбогдох Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Б.- нь шүүгдэгч Л.Ба-т холбогдуулан хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ба-ын үйлдлийн 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өөрчилж мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. овогт Л-ийн Ба-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.Ба-т холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Таван халзан овогт Б-ийн -, овогт Б-ийн Па-, овогт Б-ийн А- нарт тус тус Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Б.-, Б.Па-, Б.А- нарыг цагаатгасугай.

5. Шүүгдэгч Л.Ба-, Б.-, Б.Па-, Б.А- нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Л.Ба-, Б.-, Б.Па-, Б.А- нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Л.Ба-, Б.-, Б.Па-, Б.А- нарын иргэний үнэмлэхүүдийг тус бүрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ