| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/04558/И |
| Дугаар | 192/ШШ2025/10423 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/10423
| 2025 оны өдөр | 12 сар 104р 192/ШШ2025/10423 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** тоот
Хариуцагч: ***тоот
28,011,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: *** би **** гэх хүнийг хэдэн жилийн өмнөөс тантдаг болсон ба хааяа мэндлээд өнгөрдөг найзын харилцаатай байсан. 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу чат бичиж, хааяа уулздаг болсон. 2024 оны 12 дугаар сарын эхээр хамт амьдрах болсон. *н***ь намайг хамтарч бизнес хийе, хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлж мөнгө ольё гэж ятгасаар байгаад намайг банкнаас их хэмжээний зээл авхуулсан. Намайг интернэт банкны кодоо өгөөч гэж ятгасаар байгаад миний кодыг бичиж авсан. Ингээд миний интернэт банкны кодыг мэдэж аваад өөрийнхөө гар утсаар миний интернэт банкинд нэвтэрч өөрийнхөө данс болон бусдын дансанд мөнгө шилжүүлж авсан байсан. Би үүнийг дараа нь мэдээд энэ талаар асуухад хүмүүст зээлүүлсэн удахгүй буцаагаад чамд өгнө гэж хэлсэн. Гэвч миний мөнгийг одоо хүртэл өгөөгүй. Надад хөдөө явлаа гэж худлаа хэлээд манай гэрээс гэнэт явчихсан. Би цагдаад хандсан боловч иргэн хоорондын зээл гэж үзээд гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Ж.Буянбаяр нь намайг Голомт банк, Хаан банк, М банкнаас нийт 46,000,000 төгрөгийн зээл надаар авхуулж бүгдийг нь өөрийнхөө дансанд болон бусад хүний данс руу шилжүүлж авсан. Миний эзэмшлийн****к дахь ***9 тоот,**** банк дахь *****оот, **** тоот данснуудаас * өөр**ийн эзэмшлийн ***дахь ***тоот дансанд нийт 33,831,000 төгрөг шилжүүлэн авч 5,820,000 төрөг буцаан шилжүүлсэн бөгөөд зөрүү болох 28,011,000 төгрөгийг одоо хүртэл буцааж өгөөгүй байна. Тиймээс **** 28,011,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ****р миний бие иргэн О**** тус шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Миний бие ****г 2019 оноос зүс таних, мэнд мэдэх танилын харилцаатай байсан. Ингээд 2024 оны 12 дугаар сарын эхээр хамтран амьдарч эхэлсэн. О.*** нь нэхэмжлэлдээ намайг их хэмжээний мөнгө залилсан мэтээр гүтгэж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Тухайлбал ....***нэхэмжлэлдээ ****нь намайг хамтарч бизнес хийе, хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлж мөнгө ольё гэж ятгасаар байгаад намайг банкнаас их хэмжээний зээл авхуулсан... намайг интернэт банкны кодоо өгөөч гээд ятгасаар байгаад миний кодыг мэдэж аваад өөрийнхөө гар утсаар миний интернэт банкинд нэвтэрч өөрийнхөө данс болон бусдын дансанд миний мөнгийг шилжүүлж авсан байсан.. гэжээ. Гэвч энэ нь ор үндэсгүй намайг гүтгэж байгаа хэрэг бөгөөд тухайн үед *** өөрөө миний Г**** интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг ... чи интернэт банкаа надад ашиглуулаач, хайр нь ойр зуур мөнгө төгрөг шилжүүлэх асуудлаа шийдэж байя, чамд надаас нууцлах юм байхгүй биз дээ... гэж хэлэхэд нь тухайн үед энэ хүний зальтай үгэнд итгэж нэгэнт амьдрах юм чинь гэж бодоод юуг нь нууцлах вэ, намайг хөдөө гадаа явсан хойгууд аваад хэрэглэж бай гээд өгсөн.
Би Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн ангид ажил хийдэг. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан хөдөө орон нутаг болон хилийн заставт ихэвчлэн сүлжээгүй газарт, хот суурингаас хол удаан хугацаагаар томилогдож суурин бус ажилладаг. Тиймээс тухайн үед ****найдаад интернэт банкныхаа орлого зарлагыг байнга хянадаггүй байсан бөгөөд хянах боломж ч байгаагүй. Харин О****нь би хэтэрхий олон зээлтэй байна энэ зээлүүдээ нэгтгэж нэг зээл болгомоор байна яах вэ гэж надаас асууж байсан. Би мэдэхгүй, өөрөө мэд гэж хэлснээс өөрөөр би энэ хүний зээл, мөнгө санхүүгийн асуудалд огт оролцож байгаагүй бөгөөд хамтарч бизнес хийе, хүүтэй мөнгө зээлүүлье гэж хэлж байгаагүй болно. **** нь намайг ажилдаа явсан хойгуур миний интернэт банкаар дур мэдэн нэвтэрч олон удаагийн орлого зарлагын гүйлгээ хийж зохиомол байдал үүсгэн намайг өөрөөс нь мөнгө авсан мэтээр гүтгэж, мөн миний фейсбүүк болон мессенжер, и-мэйл хаяг зэрэг бүх нууц кодыг мэддэг байсан ч тухайн үед би юм хэлэлгүй өнгөрөөдөг байсан. Уг маргаанаас үүдэн 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл 44,503,432 төгрөгийн зарлага гарсан нь харагдаж байна. Миний бие дээр дурдсан зарлагуудад нэр дурдагдсан ****г, ****ж гэх нэр бүхий иргэдийг огт танихгүй, мэдэхгүй хүмүүс бөгөөд **** нь зөвхөн миний дансаар дамжуулж өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн даруйдаа бусдын данс руу ***n гэх утга бүхий гүйлгээ хийж байсныг ч би огт мэдээгүй. ***г нь зөвхөн өөрийн мөнгийг миний дансаар дамжуулах төдийгүй миний 2025 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын цалингийн мөнгийг ч мөн адил бусдын данс руу шилжүүлж авсан байгаад гомдолтой байна. Иймд **** гаргасан 28,011,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *а**нсны хуулга, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 3053 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 3451 дугаар тогтоолын хуулбар, хариуцагчаас **** дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Б/1516 дугаар тушаалын хуулбар
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,011,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч миний нэрээр банкиудаас зээл авхуулж, бусдад зээлүүлэн ашиг олох зорилгоор өөрийн дансанд шилжүүлэн авсан ч буцаан өгөөгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч миний интернэт банкинд нэвтэрч өөрийн данснаас шилжүүлсэн мөнгөө бусдад шилжүүлэх байдлаар захиран зарцуулсан гэж маргасан.
Зохигчид 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарыг хүртэл хамтран амьдарсан бөгөөд нэхэмжлэгч *** нь ****, ****, ***** тоот данснаас хариуцагч *ын *****оот дансанд нийт 33,831,000 төгрөг шилжүүлсэн, тухайн данснаас****гийн **** дансанд 7 удаагийн гүйлгээгээр /2024.12.06-2024.12.09/ 5,800,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь тухайн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 3-15, 39-50/
Нэхэмжлэгч нь ****с 2024.12.04-ний өдөр 21,820,000 төгрөгийн зээл, *** 2024.12.03-ны өдөр 15,000,000 төгрөг, **** 2024.12.4-ний өдөр 8,230,000 төгрөгийн зээлийг авсан нь түүний дансны хуулгаар нотлогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийг оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч дансанд нь мөнгө орж ирсэн тухайд маргахгүй, харин энэ мөнгийг нэхэмжлэгч өөрөө зарцуулсан гэх тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
Нэхэмжлэгч ***г нь **** холбогдуулан гэмт хэргийн талаар гаргасан гомдлыг Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгасан Хан-уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025.05.07-ны өдрийн 3451 тоот тогтоолоор түүний үйлдэлд Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй, харин иргэд хоорондын хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, иргэний маргаан гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. /хх-ийн 23/
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд талууд амаар хэлэлцэн тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгийг шилжүүлэн авсан, мөн буцаан төлж байсан нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж зохицуулсан.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ бүрэн билүүлээгүй гэж дүгнэлээ.
Иймд хариуцагч **** 28,011,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****с 28,011,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298,005 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ