| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00127/И |
| Дугаар | 103/ШШ2026/00261 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00261
| 2026 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2026/00261 | Улаанбаатар хот |
2026 03 02 103/ШШ2026/00261
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр 7 давхар 712 тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,017,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* капитал ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* капитал ******* ХХК нь О.******* нь 2024.12.13-ны өдөр 89922 тоот зээлийн гэрээгээр 227,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй зээлсэн, 2025.02.14-ний өдөр 90 хоногийн хугацаатайгаар 1,700,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Иймд хариуцагч О.*******аас 2,017,081 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн ******* миний бие ******* капиталаас нэхэмжилсэн 2,017,081 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* капитал ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,017,081 төгрөг /хоёр сая, арван долоон мянга, наян нэг/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,611 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******аас 23,611 төгрөгийг тус тус гаргуулж ******* капитал ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ