| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2437000580051 |
| Дугаар | 57 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 57
2025 09 23 2024/ДШМ/57
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Анхбаяр нарыг оролцан,
Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2437000580051 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* ******* төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* оршин суух, РД: *******, ******* ******* *******гийн Баярмагнай.
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой буюу улсын хилээс 1.2 км зайд орших ойн сан бүхий газрын ургаа модноос зөвшөөрөлгүйгээр 34 ширхэг шинэс мод сүхээр тайрч бэлтгэн 2,678,275 /хоёр сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан тав/ төгрөгийн хохирол учрсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
4.1 ******* ******* *******гийн Баярмагнайг Эрүүгийн хийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
4.3 Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байглагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,
4.4 Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж,
4.5 Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тэмээн хөсөг болох 1800,000 төгрөгийн үнэлгээтэй 8 настай, хөх зүсний буруу чих нь он имтэй, зөв чих нь татвар имтэй атан тэмээ, 1800,000 төгрөгийн үнэлгээтэй, 7 настай хөх зүсний буруу чих нь он имтэй, зөв чих нь татвар имтэй атан тэмээ, гэмт хэрэг үйлдэж олсон хоёр талын үзүүрийг цавчсан 1-34 гэж дугаарласан 2 метр 30 см урттай 34 ширхэг мод зэргийг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан KIA Bongo Frontier-W3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8.330.000 /найман сая гурван зуун гучин мянган/ төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргж тус тус улсын орлогод орахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
4.6 Эрүүгийн 2437000580051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
4.7 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргах хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Мөнххайрхан сумын Байгалийн цогцолборт газрын төрийн сангийн 10061113001 тоот дансанд төлөгдсөн 2,678,300 /хоёр сая зургаан зуун далан найман мянга гурван зуун/ төгрөгийг буцаан гаргж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь тоот дансанд орж,
4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,
4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хь ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч *******г 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газраас 34 ширхэг шинэс мод хь бусаар бэлтгэж, 2,678,275 төгрөгийн хохирол учрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувьд шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн талаар маргаангүй мөн гэмт хэргийн улмаас учрсан 2,678,275 төгрөгийн бодит хохирлоо нөхөн төлсөн байсан.
Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учрсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учрсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргна" гэж, 7,5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга......нь тухайн гэмт буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэрийн хохирол нөхөн төлөхөд зарцна гэж, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...... бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргж хохирлыг төлүүлнэ" гэж тус тус заажээ.
Гэтэл Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэсэн атлаа портер машины үнэ 8,330,000 төгрөг, 2 тэмээний үнэ 1,800,000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хохирлын хэмжээнээс давсан байна гэж үзэж байна. Мөн тухайн тээврийн хэрэгслээр шүүгдэгч гэр бүлийн амьжиргаагаа залгдаг. Бодит хохирол болох 2,678,275 төгрөгийг төлсөн тул заавал амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгслийг нь улсын орлогод орах шаардлагагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 39.9 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж, зарим хэсгийг буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хь ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзоригийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодрсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Ховд аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******г 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой буюу улсын хилээс 1.2 км зайд орших ойн сан бүхий газрын ургаа модноос зөвшөөрөлгүйгээр 34 ширхэг шинэс мод сүхээр тайрч бэлтгэн 2.678,275 төгрөгийн хохирол учрсан болох нь тогтоогдсон” гэж үзэн Эрүүгийн хийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байглагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4,5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тэмээн хөсөг болох 1,800,000 төгрөгийн үнэлгээтэй 7 болон 8 насны 2 тооны тэмээ, гэмт хэрэг үйлдэж олсон 34 ширхэг шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,330,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүхийг устгахыг даалгаж, Мөнххайрхан сумын Байгалийн цогцолборт газрын төрийн сангийн 10061113001 тоот дансанд төлөгдсөн 2,678,300 төгрөгийг буцаан гаргж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь тоот дансанд орж шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нь давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ “гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэсэн атлаа “kai bongo forter” машины үнэ 8,330,000 төгрөг, 2 тэмээний үнэ 1,800,000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хохирлын хэмжээнээс давсан байна гэж үзэж байна. Бодит хохирол болох 2,678,275 төгрөгийг төлсөн тул заавал амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгслийг улсын орлогод орах шаардлагагүй. Учир нь тээврийн хэрэгслийг хь бусаар мод бэлтгэх үйлдэлдээ ашиглаагүй, гэмт хэрэг төгссөний дараа буюу айлын гадаа модыг бгасны дараа шүүгдэгч дахин машиндаа ачиж явсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт орж, тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
5.1 Шүүгдэгч ******* нь өөрийнхөө өвөлжөөний хашаа усанд автаж эвдэрсэн, түүнийг сэлбэж засах зорилгоор Forter загварын тээврийн хэрэгслийг унаж 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх нэртэй, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн сан бүхий газрын ургаа модноос зөвшөөрөлгүйгээр 34 ширхэг шинэс мод сүхээр тайрч бэлтгэн улмаар өөрийн өмчлөлийн хоёр тооны тэмээгээр зөөвөрлөж /цагаалж/, Бумбат гэх газар байх Ц.Батхуяг /Шараа/-гийн гэрийн гадаа авч ирж бгасан, тухайн өдрөө цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд 34 ширхэг модыг ачиж тээвэрлэн ойн санд 2.678,275 төгрөгийн хохирол учрсан болох нь:
- Хэрэгт авагдсан гэрч С.Лхагвасүрэнгийн “... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Цэмээний Шараа гэдэг айлын гадна цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд 2-3 хүн мод ачиж байсан..., 07 дугаар сарын 21-ний өдөр байгаль хамгаалагч М.Алтан-Од... манай салбараас 8 км-ын зайд байх Хөндийн хөтөл гэх нэртэй газар ******* гэх нэртэй хүнийг Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 34 ширхэг хар мод тээвэрлэж явахад нь зогсоож шалгаад манай застав дээр бгасан...” гэсэн,
- Гэрч М.Алтан-Одийн “... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр... хөтөл дээр ******* цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж таарсан, зогсоож шалгахад тэвшин дээрээ гэр ачаад түүний дээр шургаа мод ачаад брезентээр хучсан байсан. ******* Газарч гэх газраас модыг сүхээр цавчиж аваад 2 тэмээгээр Бумбат гэх газар Ц.Батхуяг /Шараа/-гийн гэрийн гадна бгаад одоо машиндаа ачаад явж байна, өвөлжөөний хашаагаа сэлбэх гээд Газарч гэх газраас 30-д гадас бэлдсэн гэж хэлж байсан...” гэсэн,
- Гэрч Б.Мөнх-Эрдэний “... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* багийн Бумбат гэх газар цагаан өнгийн тэвштэй машин мод ачиж байгаа талаар мэдээлэл өгсний дагуу байгаль хамгаалагч М.Алтан-Од бид 2 Ихэр толь гэдэг газар ирэхэд *******, Х.Батсүх гэх хүнтэй цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр ачаад дээр нь 34 ширхэг шургаа мод ачаад явж байхад нь зогсоож шалгасан. ******* тухайн модыг 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Газарч гэх газраас ганцаараа бэлтгээд 2 тэмээгээр зөөгөөд Бумбат гэх газар Ц.Батхуяг /Шараа/-гийн гэрийн гадна бгаад одоо машиндаа ачаад явж байна, өвөлжөөний хашаа хавар усанд автаж эвдэрсэн түүнийгээ засаж сэлбэх гэж мод бэлдсэн гэж хэлсэн...” гэсэн,
- Гэрч Д.Сайнсорын “... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* нь 34 ширхэг шургаа мод бэлтгэн тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлсэн...” гэсэн,
- Гэрч Ц.Батхуягийн “... манай худ болох гэж байгаа ******* 1 тэмээн дээр мод ачаад Бумбатын постны байрны Ташуу гэх газар надтай тааралдсан, жаахан шургааг авлаа, маргааш ******* сумруу орна, танай гадаа бгая гэхээр нь би юм хэлээгүй, тэгээд маргааш нь намайг байхгүй хойгуур ачаад явчихсан байсан. Баярмагнай ганцаараа яваад өөрийнхөө тэмээгээр мод ачиж ирсэн...” гэсэн мэдүүлгүүд,
- Хь бусаар бэлтгэсэн гэх 34 ширхэг модны Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт,
- Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 76 дугаартай “...Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Газарч гэх газар нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамрагдаж байгааг газрын зурагт бгаж нотолсон” гэх албан бичиг, уг албан бичгийн хавсралт бүхий 3 хуудас гэрэл зураг,
- 7 болон 8 насны 2 тооны тэмээ, гэмт хэрэг үйлдэж олсон гэх 34 ширхэг шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд,
- Ховд аймгийн ******* сумын навчит, шилмүүст ой болон ойн сангийн тархалтын талаарх газрын зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт хьд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогджээ.
5.2.5 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хьд заасан үндэслэл, журмын дагуу цуглж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
6.Ойн тухай хийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байглага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байглага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байглага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хийн этгээдэд үүрэг болгосон байна.
Ойн тухай хийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод, унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байглага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.
Хь бусаар мод бэлтгэсэн гэх Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлт, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 76 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******гийн хь бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангаж байх тул түүнийг хь бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хь зүйн үндэслэлтэй байна.
7. Ойн тухай хийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байглага хь бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учрсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно”, Байгаль орчныг хамгаалах тухай хийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 2,6782,75 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцэж байна.
8. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8,330,000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7 болон 8 насны 2 тооны тэмээний үнэ 1,800,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 34 ширхэг шинэс төрлийн модыг тус тус улсын орлогод орж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
9. Харин давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч ******* нь хь бусаар мод бэлтгэх үйлдэлдээ 2 тэмээг ашигласан, харин тээврийн хэрэгслийг ашиглаагүй, гэмт хэрэг төгссөний дараа буюу айлын гадаа модыг бгасны дараа шүүгдэгч дахин машиндаа ачиж явсан, иймээс тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэх үндэслэлгүй” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Үүнд шүүгдэгч ******* нь анхнаасаа өөрийн өвөлжөөний хашаагаа сэргээн засах зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, уг 2 метр 30 см-ын урттай, 2,552 м3 эзлэхүүнтэй, 34 ширхэг модыг Ховд аймгийн ******* сумын төвийн ойролцоо байх өөрийн өвөлжөөндөө зөөвөрлөн хүргэхэд машин механизм ашиглахгүйгээр зорилгодоо хүрэх боломжгүй гэдгийг урьдаас тооцоолсон учраас Портер загварын тээврийн хэрэгслийг унаж Ц.Батхуяг / Шараа/ гэх айлруу машин ашиглаж очсон. Энэ нь хэргийн газар болон тээврийн хэрэгсэл, ачаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Алтан-Од, Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Батхуяг нарын “... ******* нь өвөлжөөний хашаа усанд автаж эвдэрсэн, түүнийг сэлбэж засах гээд 30 ширхэг гадас мод бэлтгэлээ, түүнийгээ ачаад ******* сумын төврүү орна гэж хэлсэн ...” гэх агга бүхий мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь тухайн 34 ширхэг модыг ачиж явсан Портер загварын тээврийн хэрэгслээр өөрийн өвөлжөөндөө аваачиж бгаснаар энэ гэмт хэрэг төгсөх байжээ.
Иймд 34 ширхэг модыг 2 тэмээгээр зөөж Бумбат гэх газар Ц.Батхуяг /Шараа/-гийн гэрийн гадна бгаснаар хь бусаар мод бэлтгэх гэмт хэрэг төгссөн” гэх өмгөөлөгчийн тайлбар хэргийн бодит байдалтай нийцээгүй.
- Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 34 ширхэг нойтон шинэс төрлийн модыг сүхээр цавчиж бэлтгэсэн, дээрх моднуудаа өөрийн өмчлөлийн хоёр тооны тэмээгээр зөөвөрлөж Бумбат гэх газар байх Ц.Батхуяг /Шараа/-гийн гэрийн гадаа авч ирсэн, улмаар тухайн өдрөө цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэж явсан зэрэг үргэлжилсэн үйлдлүүд нь хь бусаар мод бэлтгэх, тээвэрлэх “ гэмт хэргийн шинжийг хангасан” байна.
Эрүүгийн хийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хьчилсан байдаг.
Тиймээс гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацааг хь бусаар бэлтгэсэн модыг тэмээгээр зөөвөрлөж Бумбат гэх газар байх Ц.Батхуяг /Шараа/-гийн гэрийн гадаа авч ирснээр төгссөн гэж Эрүүгийн хийг буруу тайлбарлах боломжгүй, түүнчлэн Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
10.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн ******* сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ