2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/10633

 

 

 

 

 

2025 оны өдөр

12 сар 11 р 192/ШШ2025/10633

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б***н, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ***а нь Хан-Уул дүүрэг, ***4а тоот хаягт байршилтай ***в талбайтай 3 өрөө амины орон сууцыг 110,060,000 төгрөгөөр хариуцагч ***худалдахаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцанд нүүж орсон. Уг худалдах, худалдан авах гэрээгээр урьдчилгаа 64,500,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч удаа дараа төлбөрөө төлөхгүй олон жил болсон учир үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04638 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 1*т***оот хаягт байршилтай 59м.кв талбайтай 3 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ***д буцаан шилжүүлэхийг хариуцагч ***д даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь тус орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 43 сарын хугацаанд тус орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж ашиглаж байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тус орон сууцыг бусдад түрээсэлсэн бол өнөөдрийг хүртэл хугацаанд 64,500,000 төгрөгийн түрээсийн ашиг олох байсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд тус орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж нэхэмжлэгчийн олох байсан орлогын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Хан-Уул дүүрэг, ****талбайтай, 3 өрөө амины орон сууцны зах зээлийн түрээсийн төлбөрийг сарын 1,500,000 төгрөгөөр тооцон нийт 43 сарын төлбөр 64,500,000 төгрөг болж байна. Тиймээс хариуцагчаас 64,500,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч ***нь хариуцагчаас олох байсан орлого буюу тус орон сууцыг түрээсэлснээр 64,500,000 төгрөгийг олох байсан хэмээн нэхэмжилсэн байна. Гэвч талууд хоорондоо түрээсийн гэрээ байгуулаагүй буюу орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Мөн тус байрны өмчлөгч буюу ***нь анхнаасаа хэргийн оролцогч биш байсан ба хариуцагчтай гэрээ байгуулах үед түүний хүү болох ***нь тухайн байрын өмчлөгч байсан хариуцагч нь тус гэрээний дагуу төлөлтөө цаг тухай бүрд нь хийж байсан бөгөөд нийт 64,500,000 төгрөгийг *** төлсөн болно. Ийнхүү хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг орон сууцаа барьцаалж зээл авч төлөх талаар *** тохирсон бөгөөд 2022 он хүртэл төлөлтөө тохиролцсоны дагуу төлж байсан болно. Ингээд орон сууцыг барьцаалж зээл авах гээд материалуудаа бүрдүүлэхэд холбогдох арилжааны банкиудад хандахад тус орон сууцны байрладаг газрыг 2022 онд Күнз сургуульд зарсан байсан бөгөөд тус шалтгааны улмаас зээл олгох боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. Ингээд **** цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд тухайн үед хил даван оргон зайлсан одоо Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа болно.*** гадаад улс руу явахынхаа өмнө тус орон сууцыг өөрийн төрсөн ээж буюу нэхэмжлэгч *** руу шилжүүлсэн байдаг. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгч болох **** холбогдож мөнгөө буцааж авах талаар байнга мэдэгдэж уулздаг байсан бөгөөд талууд хоорондоо тохиролцож тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлж өгсөн авснаа буцаасан буюу хариуцагч **** байранд төлсөн мөнгийг, нэхэмжлэгч *** байрыг буцааж олгосон байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй, харин нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хариуцагч нь цаг зав, эд хөрөнгөөрөө хохирсон асуудал байдаг. Иргэний хуулийн 222 дугаар зүйл буюу үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгосон зохицуулалт байдаг. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээний үүрэг огт зөрчөөгүй, гэм хорын асуудал огт үүсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 192/ГХ2025/00696 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/04638 дугаар шийдвэрийн хуулбар,**** Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Т***ХХК-ийн түрээсийн үнийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** нь хариуцагч *** холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, **** тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1.Үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчээс худалдан авсан, уг гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж гэж маргасан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд тэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр олж авсан байх, мөн хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байхыг шаарддаг.

Нэхэмжлэгч **** нь хариуцагч ***холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183//ШШ2024/04638 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч ***** даалгаж, нэхэмжлэгч ***с 64,500,000 төгрөг гаргуулан хариуцагч Ө*** олгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, төлбөр төлсөн, гэрээг цуцалсан гэх үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *ө***мчлөлд буцаан шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ олгосон, мөн нэхэмжлэгчээс 55,621,250 төгрөгийн төлбөр гаргуулан хариуцагч **** шилжүүлсэн, 8,878,750 төгрөгийг төлбөр үлдэгдэлтэй байгаа тухайд талууд маргаагүй. /хх-ийн 34/

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг суллаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгүүдэд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх, эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан ба хариуцагч амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй болно.

2. Нэхэмжлэлийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 64,500,000 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 43 сарын хугацаанд тус орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж ашигласан, бусдад түрээслүүлсэн бол өнөөдрийг хүртэл хугацаанд 64,500,000 төгрөгийн түрээсийн ашиг /**** ХХК-ийн гаргасан үнийн судалгаанд тулгуурлан 1 сарын түрээсийг 1,500,000 төгрөгөөр тооцсон/ олох байсан, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдэд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан, хариуцагчид төлөх мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүйгээс үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, хариуцагчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтээр тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрийг талууд харилцан биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 64,500,000 төгрөгийг орон сууц худалдан авахад зарцуулах, бусдад зээлүүлсэн, хадгаламжид хийсэн бол зохих хэмжээгээр ашиг олох байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

3. Иймд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч **** хариуцагч ****холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг,**** тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 550,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ