| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0064/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 69
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравжамцын ДоржОчир Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* ******* овогт Б-ын Мө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мө-ад холбогдох 1823001030080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******баатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Тайны **-*** тоотод оршин суух хаягтай, урьд 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн анхан шатны шүүхийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жил, 6 сарын хорих ялаар, мөн дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор 2 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овгийн Б-ын Мө-, Регистрийн дугаар/ ИР********/
Шүүгдэгч Б.Мө- нь Завхан аймгийн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ийн худалдааны төвийн хашаанаас уяатай байсан Г.Бу-ын морийг хулгайлсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* ******* овогт Б-ын Мө- нь Завхан аймгийн сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ийн худалдааны төвийн хашаанд уяатай байсан иргэн Г.Бу-ын эмээл, ногттой, дормон тамгатай хул морийг хулгайлсан хэргийн үйл баримт нь морио алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.Бу-ын “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумын багт байрлах ийн худалдааны төв …дээр ирээд хашаан дотор урд талын төмөр хайснаас морио ногтоор нь уяад хазаараа бариад баруун бүсийн худалдааны төв ороод мах, сүү аваад гараад иртэл миний морь алга болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Б.Мө-ыг хохирогчийн алдсан морийг унаад Завхан аймгийн сумын Ганцын даваа гэх газар явж байхад нь саатуулсан талаар мэдүүлсэн гэрч С.гийн “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ....ийн худалдааны төвийн хашаанаас уяатай байсан хул зүсмийн морь хулгайд алдагдлаа гэх мэдээллийн дагуу цагдаагийн дэд ахлагч Э., морины эзэн Г.Бу- нарын хамт маркийн **-** ЗАА улсын дугаартай машинаар ...Ганцын давааны чиглэлд эрэн сурвалжлах чиглэлээр ажилласан юм аа. Тэгээд ы аманд хонь хариулж явсан нэрийг нь мэдэхгүй хүнээс асуухад хул морь унасан хүн Ганцын даваа давах чиглэлтэй явж байсан гэх мэдээллээр Ганцын давааг даваад явж байтал хул морь уначихсан хүн явж байхаар нь барьж аваад Г.Бу- гэх хүнд таниулахад миний морь мөн байна гээд Г.Бу- гуайд морийг нь хүлээлгэж өгөөд...ирсэн” гэсэн мэдүүлгээр, дээрх гэрчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн Э.ын мэдүүлгээр, хохирогч Г.Бу-ад морийг 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүгдэгч Б.Мө-ын “морийг хулгайлсан” талаараа мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Г.Бу-ад нийт 620000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.Мө- нь иргэн Г.Бу-ын 1 морийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Б.Мө-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж Г.Бу-ын 1 тооны морийг нууц далд аргаар авсан шүүгдэгчийн үйлдэл нь
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Мө-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь Б.Мө- хулгайлсан морио эмээл, ногттой хамт буцааж өгсөн нь хэрэгт авагдсан морь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүх Б.Мө-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 д зааснаар шүүгдэгчийн хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* ******* овогт Б-ын Мө-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мө-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ө.Мө-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ