Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 308/ШШ2026/00234

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 308/ШШ2026/00234

Дорноговь аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дугаар хороо, С т, * давхар, *** тоотод оршин байрлах, О к ББСБ ХХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, А ** гудамж, **** тоотод оршин суух, С овогт Б Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 813,165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ****-**** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 785,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,05 хувийн хүүтэй z********** тоот зээлийг Х банк дахь ********** тоот дансанд зээлдэгч Б.Ц шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 813,165 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 813,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цд холбогдох гэрээний үүрэгт 813,165 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цд холбогдох гэрээний үүрэгт 813,165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,065.96 төгрөгөөс 12,032.98 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,032.98 төгрөгийг, 12,032.98 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ