Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

   2025         09           05                                         2025/ДШМ/44

 

 

 

 

*******-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Хяналтын прокурор: Э.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ч  нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүхийн  2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.А-н бичсэн эсэргүүцлээр, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч *******  нь Хэнтий аймгийн ... сумын 6 дугаар баг А... тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Э.Н-ой маргалдаж, улмаар хохирогчийн зүүн нүд рүү баруун гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ...бусдад төлөх төлбөргүй...” гэж дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.А  давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г шүүхэд шилжүүлсэн байна. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******-д холбогдох хэргийн хянан хэлэлцэхдээ тус хэргийн хохирогч Э.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ" гэх заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас хохирогч Э.Н  нь шүүх хуралдаанд оролцоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол" гэсэн үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1 дэх заалтад "өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах" мөн хэсгийн 1.9 дэх заалтад "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах" гэж хуульд заасан боловч шүүхээс шүүх хурлын товийг хохирогч Э.Н-д мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн тус шийтгэх тогтоолоор хохирогч Э.Н-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэн цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана." гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл..." гэж тус тус заасан заалтыг зөрчсөн байна. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Н-д холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогч Э.Н-д хөнгөн хохирол учирсан. Хохирогч хохирлоо нэхэмжилнэ гэж байгаа тул эсэргүүцлээ дэмжиж анхан шатны шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хохирогчийн эрхийг хангуулах эсэргүүцлийг дэмжиж оролцож байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Э.А-н  бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүгдэгч *******  нь Хэнтий аймгийн ... сумын 6 дугаар баг ... тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Э.Н-той маргалдаж, улмаар хохирогчийн зүүн нүд рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ...бусдад төлөх төлбөргүй...” гэж дурдаж шийдвэрлэжээ.

     

            Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ”...шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хохирогчийн эрхийг хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлээгүй хууль зөрчсөн...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

     

      Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогчийг дуудсан талаар тусгагдсан боловч энэ талаар баримт хэрэгт хавсаргагдаагүй, шүүхийн мэдэгдэх хуудсанд “...хохирогчийн утас нь холбогдоогүй...” талаар тэмдэглэгдсэн байх тул хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

      Өөрөөр хэлбэл хохирогч талыг шүүх хуралдаанд дуудаж оролцуулалгүйгээр талуудын мэтгэлцээнийг бүрэн дүүрэн, тэгш явуулж чадахгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг гүйцэд тодруулах, хохирол, хор уршгийг тогтоон шийдвэрлэх боломжгүй юм.

     

      Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Н-той 88932018 утсаар холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд  “...*******-д зодуулснаас болоод Хэнтий аймаг руу 3 удаа явсан замын зардал, 3 удаагийн хоолны мөнгө нэхэмжилнэ, баримт байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ.

     

      Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хохирогчийг шүүх хуралдаанд огт дуудаагүй атлаа “...мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     

      Иймд Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-н бичсэн эсэргүүцлийг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******-д хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.