| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/00078/И |
| Дугаар | 308/ШШ2026/00237 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 308/ШШ2026/00237
| 2026 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 308/ШШ2026/00237 | Дорноговь аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дүгээр баг, С зны бд оршин байрлах, Д аймгийн Э мйн дын х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, М сум, * дугаар баг, Хгын и бд оршин суух С овогт Цйн От холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 368,084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э м дын х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. ...Иймд Ц.Оөөс гэм хорын хохирол 368,084 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Ц.Ц шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: гэм хорын хохирол 368,084 төгрөгийг хариуцагч Ц.О нь бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс Д аймгийн Прын газрын албан бичиг, Прын тогтоол, Д аймгийн Э м дын хйн албан бичиг, Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Д аймгийн Э м дын х-ийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох гэм хорын хохирол 368,084 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д аймгийн Э м дын хийн нэхэмжлэлтэй Ц.От холбогдох 368,084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 11,692 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,846 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ