| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2026/00076/И |
| Дугаар | 309/ШШ2026/00413 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2026/00413
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 596,134.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2322778 дугаартай Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулан 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байна.
Иймд үндсэн зээл 390,000 төгрөг, хүүнд 171,813.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,320.54 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 596,134.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.******* нь “Токи ББСБ” ХХК-ийн төлбөрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 596,134.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,534 төгрөгийн 50 хувь болох 6,267 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 6,267 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 6,267 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ПАГМА