Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2026/00240

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2026/00240

Дорноговь аймаг

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дугаар хороо, б н **-** тоотод оршин суух, Д овогт С Ц,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М гудамж, *-* тоотод оршин суух, Х овогт Гн Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Мотоцикль худалдсан үнэ 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...өөрийн танил Г.Гт BMW маркийн мотоциклийг 2025 оны 03 дугаар сард амаар харилцан тохиролцож 9,000,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед ямар нэгэн эврэл гэмтэлгүйгээр Г.Гт өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд мотоцикль худалдсан үнэ 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

Хариуцагч Г.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Цын нэхэмжлэлтэй Г.Гт холбогдох мотоцикль худалдсан үнэ 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С.Цын нэхэмжлэлтэй Г.Гт холбогдох мотоцикль худалдсан үнэ 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгөөс 79,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,475 төгрөгийг, 79,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ