| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2026/00303/И |
| Дугаар | 309/ШШ2026/00427 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 309/ШШ2026/00427
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******т холбогдох,
634,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 20******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын 6 дугаар баг, ******* байрны ******* тоотод оршин суугч Ш.*******т СӨХ-ны төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд иргэн Ш.*******ээс СӨХ-ны төлбөр болох 634,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны захирал *******, хариуцагч Ш.******* /утас / нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Бид доорх эвлэрлийн гэрээ байгуулав.
1. Нэхэмжлэгч "******* *******” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага 634,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 434,000 төгрөгийг хариуцагч Ш.*******ээс гаргуулах.
2. Хариуцагч Ш.******* нь 434,000 төгрөгийг 20******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь тус шүүхэд хариуцагч Ш.*******т холбогдуулан 634,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны захирал *******, хариуцагч Ш.******* нар “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 634,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 434,000 төгрөгийг хариуцагч Ш.*******ээс гаргуулах, хариуцагч Ш.******* 434,000 төгрөгийг 20******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах”-аар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,670 төгрөгийн 50 хувь болох 9,835 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 9,835 төгрөгийг, хариуцагч Ш.*******ээс 6,835 төгрөг /434,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 13,670 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага 634,000 төгрөгийг 20******* оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,670 төгрөгийн 50 хувь болох 9,835 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 9,835 төгрөгийг, хариуцагч Ш.*******ээс 6,835 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ПАГМА