Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

2025           09          05                                          2025/ДШМ/45                         

 

 

 

*******,******* нарт  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд  хийв.

 

Шүүх хуралдаанд: прокурор  Э.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын    даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлоор, шүүгдэгч  нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2.1 Монгол улсын иргэн,

 

 2.2 Монгол Улсын иргэн,

 

3.1 Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багт баригдаж буй барилгын 1 давхарт,*******-тай бүлэглэж, хохирогч М.Э-н биеийн ар талын хэсэгт барилгын приүс модоор олон удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун өгзөг, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

3.2 Шүүгдэгч******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багт баригдаж буй барилгын 1 давхарт, ******* бүлэглэж, хохирогч М.Э-н биеийн ар талын хэсэгт барилгын приүс модоор олон удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун өгзөг, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ...торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хохирогчийн өмгөөлөгч Г.Б-н сэтгэцэд учирсан хохиролд нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Г.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх шүүгдэгч *******,******* нар нь хохирогч М.Э-г бугуйн цагаа унтрааж, ажиллагаагүй болгосон гэх шалтгаанаар баригдаж буй барилгын 1 давхарт түүний өгзөг, гуя, шилбэний ар хэсэгт модоор олон удаа цохисон үйлдэл нь Монгол Улсын хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц"-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хэн нэг хэн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ гэсэн тодорхойлолтод хамаарахгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүү шүүлт тулгах" гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Э гэгч нь Хэнтий аймаг дахь ШШГГ-ийн 419-р нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахмад цолтой төрийн албан хаагч, М гэгч нь тус ангийн техник хяналтын ажилтан дэд ахлагч цолтой төрийн албан хаагч, хохирогч М.Э нь зорчих эрх хязгаарлах ял эдэлж байгаа ялтан, хохирогч М.Э-г зодсон шалтгаан нь цахим гав эвдсэн гэх хэрэг хүлээлгэж, шийтгэл оногдуулж прүүс модоор зодсон. Энэ нь энэ гэмт хэрэг нь ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1-т заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн бүх шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар өмнө нь ч, сая шүүхийн хэлэлцүүлэгт ч хохирогч М.Э-г зодохгүйгээр ялыг солих ёстой байсан ч тэгэлгүйгээр бид хувиараа аpra хэмжээ авч зодсон, уг нь бол зодож болохгүй л дээ гэж маш тодорхой мэдүүлсэн. Энэ үйлдэл нь хууль бусаар шийтгэл оногдуулж байгаа хэлбэр мөн. Бас анхан шатны шүүх Монгол Улсын хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц"-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж бичсэн тодорхойлолтын доор хэсэгт байгаа заалтыг буюу "Энэхүү тодорхойлолт нь хуулийн дагуу авах шийтгэл, арга хэмжээ, түүнээс үүдэн буюу холбогдон үүсэх зовлон, шаналалд хамаарахгүй." гэснийг ч харгалзан үзсэнгүй, тайлбарласангүй. Иймд ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1-т зааснаар *******,******* нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татуулахаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Г.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...гомдолд анхан шатны шүүх үзэхдээ *******,******* нарын үйлдлийг эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь ******* Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангийн хорихоос өөр ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахмад цолтой төрийн албан хаагч байсан. Мөн******* тус ангийн дэд ахлагч цолтой төрийн албан хаагч байсан. Хохирогч нь М.Э зорчих эрх хязгаарлах ял эдэлж байсан ялтан байсан. Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан субъект мөн гэж үзсэн. *******,******* нар анхнаасаа мөрдөн байцаалтын явцад зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан хууль бусаар хэрэг хүлээлгэх ял оногдуулж байгаа хэлбэр мөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хохирогч М.Э-н биед хөнгөн гэмтэл учирсан. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэргэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Мөн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний бие анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Тухайн хүсэлт нь Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ 2025 оны 04 дүгээр сарын 03-ны 1008 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Хохирогч  М.Э  ямар нэгэн сэтгэцийн гэмтэл учраагүй гэж үзсэн үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан.  Хууль зүй дотоод хэргийн сайд болон эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын  21-ны өдрийн А268, А275 дугаартай хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргах журамд зааснаар шаардлагатай тохиолдолд хавтаст хэргийг хүргүүлэхээр хуульчилсан байдаг. Энэ дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргаж өгөөч хавтаст хэргийг явуулж өгөөч гэсэн хүсэлт гарсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж аваагүй татгалзсан...” гэв.

8. Прокурор Э.А   давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Өмгөөлөгчийн тавьсан хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй байна гэж байна. Тухайн асуудал зорчих эрх хязгаарлах ял шийтгэгдсэн хохирогч М.Э төрийн албан хаагч *******,******* гар хохирогчийн биед хөнгөн  хохирол учруулсан байгаа. Зүйлчлэлийн хувьд зүйлчлэл тохирсон гэж үзсэн. Сэтгэцэд учирсан хохирол тогтоосон хохирогчоос сэтгэцэд учирсан хохирол учраагүй байна гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурорын зүгээс дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Давж заалдах шатны шүүхээс хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдолд  заасан асуудлаар  хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******,******* нарт  холбогдох эрүүгийн хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянахад  шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

10. Мөрдөн  шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэхдээ хэргийн нөхцөл байдал буюу  нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулахын зэрэгцээ оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй. 

11. Шүүгдэгч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  419 дүгээр нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ажилтай байсан *******, тус хорих ангийн техник хяналтын ажилтнаар ажиллаж байсан******* нар нь бүлэглэж, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын нэгдүгээр давхарт хохирогч М.Э-г цааш харуулж зогсоогоод  цонхны тавцан дээр гарыг тавиулан  биеийн өгзөг, гуя хэсгийг барилгын приүс модоор олон  удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуяны ар дээд хэсэг,  зүүн гуяны дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн. Үүнд:

- Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчим ....... баг Хэрлэнгийн ..... тоотод гэртээ байж байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хошууч Э дарга ирээд миний бугуйн цаг болохгүй байна гэж хэлээд ажил руугаа аваад явсан. Миний бугуйн цагийг цэнэглэж үзээд “Болж байна, дэлгэцийг нь ахмад Э, дэд ахлагч М нарт үзүүл гээд  дунд зах дээр  оч гэж хэлсэн. Тэгээд машинаа Б ахаар бариулаад дунд захын барилга дээр очсон. ахмад Э дээр очоод гэж хэлсэн чинь дэд ахлагч М-г дуудсан. Удалгүй дэд ахлагч М  ирээд миний гараас бугуйн цагийг минь тайлж аваад  30 гаруй минут  үзээд бугуйн цагийн дэлгэц нь шатсан талаар хэлээд эргэж зүүж өгсөн. Ахмад Э  нь баригдаж байсан барилгын 1 давхарт оруулаад баруун урд талын буланд аваачиж зогсож байгаад “Цонхны тавцан байсан хэсэг дээр гараа тавиад цаашаа хараад зогс” гэж хэлсэн. Тэгтэл ахмад Э миний бөгс болон гуяны ар хэсэгт 2 удаа цохисон чинь тухайн приүс мод нь хугарсан. Харин тэр үед ахмад Э намайг “Яасан овоо муу хулгайч вэ, мод нь хугарчихлаа, хугардаггүй мод олж ирнэ” гээд цаашаа явсан. Тэр үед дэд ахлагч М хугарсан модыг аваад миний бөгс болон гуяны ар хэсэгт 3 удаа цохисон юм. Тэгээд удалгүй ахмад Э барилгын бүдүүн приус мод бариад хүрч ирээд намайг “Цаашаа хараад зогс” гэж хэлээд миний бөгс болон гуяны ар, хонго хэсэгт хэд хэдэн удаа цохиод зодоод байхаар нь цохиж байсан модыг нь барьж аваад барилгаас гараад зугтаасан.” гэх(1 хх- 41-44х),

- Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Э-н гэрээс машиныг нь барьж гараад ... сумын 3 дугаар баг дунд захын баригдаж байгаа барилгын зүүн талд хашааны гадна талд зогссон. Харин тэр үед Э “Хоёр даргадаа цагаа үзүүлээд ирье” гэж хэлээд тухайн газарт орсон. Тэгээд Э 1 цаг 30 гаруй минутын дараа гарч ирээд хоёр гуя хэсгээ бариад байхаар нь яасан юм бэ?  гэсэн чинь сая дотор ороод нарийн модоор цохиулсан чинь нөгөө нь хугараад, дараа нь бүдүүн модоор цохиулсан  гэж хэлээд гэр лүүгээ надаар хүргүүлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа өмдийг нь доош нь болгоод харсан чинь бөгснөөс доошоо хонго хэсэг хүртлээ хөх алаг болсон байсан. ” гэх (1хх- 47-48х),

- Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн ...сумын 3 дугаар багт байх дунд захын барилга дээр дэд ахлагч М-р бугуйн цагаа засуулаад байж байгаад дагуулаад ахмад Э, дэд ахлагч М нар  надтай хамт нэг танихгүй залууг дагуулаад баригдаж байгаа барилгын урд талын барилга руу орсон. Тэгээд тухайн барилгын нэг давхарт гараад л намайг явж бай гэж хэлэхээр явсан.” гэх мэдүүлгүүд (1хх-61-62х),

- Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай “...1. М.Э-н биед баруун өгзөг, баруун гуяны ар дээд хэсэг, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, дунд, доод хэсэг, баруун шилбэний ар дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдов.” гэх дүгнэлт/1хх-82-83х/ зэрэг болно.

12. Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжид нийцүүлж зүйлчилсэн нь хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

13. Шүүгдэгч нар нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагаа хууль бус шинжтэй болохыг ухамсарласан байтлаа  хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

14.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал,  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж, тэдгээрт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

15. Хэрэг авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь хэрэг хүлээлгэж, ял шийтгэл оногдуулах зорилгоор тайлбар, мэдүүлэг авахаар өөрөө болон бусдыг  хатгах, зөвшөөрөл олгох замаар бусдын бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоосон шинж тогтоогдохгүй байх тул хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.