| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2026/00373/И |
| Дугаар | 309/ШШ2026/00438 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 309/ШШ2026/00438
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 38,339,929.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь ******* банктай 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1450094597 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 42,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Т.*******гийн ******* банк дахь ******* тоот дансанд 2025 оны 02 сарын 18-ны өдөр 42,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. ...Зээлдэгч банктай байгуулсан 1450094597 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2025 оны 08 сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 146 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банкны зүгээс зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт ...нийт 38,339,929.98 төгрөгийг Т.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банкинд 38,339,929.98 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,339,929.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 38,339,929.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.******* нь зээлийн гэрээний үүрэгт 38,339,929.98 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,650 төгрөгийн 50 хувь болох 174,825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 174,825 төгрөгийг, хариуцагч Т.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 174,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ПАГМА