Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2026/00243

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2026/00243

Дорноговь аймаг

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, С, *, өөрийн байранд оршин байрлах, Гб ХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Э гудамж, * дугаар байрны ** тоотод оршин суух, А овогт Б М,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Э гудамж, * дугаар байрны ** тоотод оршин суух, Т овогт М Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 32,426,777.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гб ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... зээлдэгч Б.М, М.Н нар нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗГ******** тоот зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. ... Мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ЗГ********-2 цалингийн зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай нэмэлт зээлийг авсан. ...2026 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 41 хоногийн хугацаа хэтрүүлээд байна... 2026 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд сар бүр 2,200,000 төгрөгөөр зээлийн төлөлт хийгдсэн. Иймд Б.М, М.Н нараас зээлийн төлбөрт үлдэгдэл 28,026,777.97 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.М, М.Н нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 28,026,777.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Гб ХК-ийн нэхэмжлэлтэй Б.М, М.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,426,777.97 төгрөг гаргуулахаас 4,400,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч нараас зээлийн төлбөрт 28,026,777.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гб ХК-ийн нэхэмжлэлтэй Б.М, М.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,026,777.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,084 төгрөгөөс 160,042 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160,042 төгрөгийг, 160,042 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ