Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 70

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ын *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******-д холбогдох 1823000000073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Завхан аймгийн ******* сум ******* багийн ******* ажилтай, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой С-ын *******- /Регистрийн дугаар: ИК********/

Шүүгдэгч С.*******- нь иргэн А.Эн-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт С-ын *******- нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Завхан аймгийн ******* сум багийн нутаг “Ахар Эрэг” гэх газарт оршин суух иргэн Н.Б-ын гэрт иргэн А.Эн-ын нүүрэн тус газар гараараа цохих, боох зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хохирогч А.Эн-ын “2018 оны 06 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед ...*******-... манай эхнэр гийн хүзүүгээр нь тэвэрчихээд тавихгүй болохоор нь *******- миний дүү аятайхан байгаач гэсэн чинь ...*******- намайг ...Бэ-аас гаргаад зодсон. Миний нүүр рүү *******- боож байгаад өшиглөсөн... Үүдэн талын дээд хоёр шүдийг хөдөлгөөд хаячихсан, баруун гар талын мөр жаахан өвдөж байгаа...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед С.*******-, А.Эн- нар гэрээс маргалдаж гараад буцаж орж ирэхдээ Эн- нүүрэндээ гэмтэл авсан байсан талаар мэдүүлсэн Х.ын “2018 оны 06 сарын 20-ны өдөр 22 цагийн орчим ...*******- ...Эн-ын эхнэр гийн хажуу талд очоод хүзүүгээр нь тэвэрч суусан. Тэгээд байж байгаад Эн-, *******- маргалдаад, хэрэлдэж байсан гэв гэнэт барьцалдаж аваад манайхаас гараад явсан ...Эн- гуай манайд эргээд ороод ирэхдээ лав л хамраас нь цус гоожсон дээлийнх нь энгэр урагдсан харагдсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Н.ын “...Тэр хоёр бие биеэ заамдчихсан манайхаас гараад явахаар нь араас нь гартал... дээр, доороо оролцоод өнхөрч байхаар нь , , манайд байсан гийн хүү нар очиж салгасан...” гэсэн мэдүүлгээр, С.*******- хохирогчийг зодож байхад нь салгасан талаар мэдүүлсэн гэрч Ш.гийн “...2018 оны 06 сарын 20-ны ... орой 22 цагийн үед ахынд ортол Эн- ах эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Тэгээд тэр хоёр жаахан хэрэлдэж пижигнэлдээд гараад явахаар нь араас гартал машины урд талд орчихсон нэг нь дээлээ тайлсан нэг нь цамцаа тайлчихсан байсан. Бид нар очоод эвлэрүүлээд болиулсан...” гэсэн мэдүүлгээр, дээрх гэрч хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн С., М., А., Ц. нарын мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч С.*******-гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 201820166 дугаартай “...Иргэн А.Эн-ын биед дээд эрүүний баруун 2,3-р шүдний уг хэсгийн хугарал, баруун далны ард зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Иргэн А.Эн-ын биед учирсан дээд эрүүний баруун 2,3-р шүдний уг хэсгийн хугарал, баруун далны ард зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч С.*******- нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. С.*******- нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч С.*******- иргэн А.Эн-ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд С.*******-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.*******- хохирогчид хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч С.*******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эмчилгээний зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирол нөхөн төлөгдсөн учир шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 38.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт С-ын *******-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.*******-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.*******- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч С.*******-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн оногдох эд хөрөнгөнөөс зөв гуян дээрээ давхар саран тамгатай, хар зүсмийн 8 настай, 5000000 төгрөгийн үнэ бүхий хурдны удмын адуу 1 тоог битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ