Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 354

 

                                                             Х.Н, Ш.Н, Д.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалын Ш.Н, Д.Ш нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан заалтуудыг “Ш.Н, Д.Ш нарыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Н-г 1 жил, Д.Ш-г 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, тэдгээрт холбогдох бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн Х.Н-д холбогдох заалтуудыг хэвээр үлдээж, түүний болон өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН