Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2026/00443

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг дахь ******* ******* ******* газрын хүсэлттэй,

******* биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******

Гуравдагч этгээд Б.*******а

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь тус шүүхэд “******* эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь тус шүүхийн 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 309/ШШ2026/00175 дугаар *******ийн дагуу Б.*******ыг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд тус өдөр хүлээн авсан. Эмчлүүлэгч Б.*******а нь оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналттай, анхаарал буюу эмчилгээ шаардаж буй зан төрхийн үлэмж хямралтай гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгож сэтгэцийн болон харьяа өрхийн эмчийн тогтмол хяналтад байдаг. Эмчлүүлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бусдад зодуулснаас үүдэн толгойд "компьютер томографын шинжилгээ" хийлгэхэд баруун дагзны дэлбэнд 2,8 см урт, 1,5 см зузаантай +68НИ нягтралтай, мөн тархины зүүн талын дух, чамархайн дэлбэнд 4,5-2,2 см хүртэл хэмжээтэй хэд хэдэн гематоматай, гавал ясны баруун дагзны хэсэгт хугаралтай гэж оношлогдон эмчилгээ хийлгэж байсан, уналт, таталтын эсрэг эмийг өндөр тунгаар тогтмол хэрэглэх заалттай байна. Тус эрүүл мэндийн шалтгаанууд нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дүгээр журмын 3 дугаар хавсралтад заасан согтуурах мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтын 4, 5 дахь хэсэгт хамаарагдаж байх тул эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байгаа тул *******лэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний албадан эмчилгээг зогсоож өгөхийг хүсэж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, компьютер томографийн шинжилгээ, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн *******, эмчийн үзлэгийн хуудас, Дорнод аймаг дахь ******* ******* ******* газрын даргын 2026 оны 01 сарын 05-ны өдрийн А/18 дугаар “Эмчлүүлэгчийг хүлээн авах бүрэлдэхүүнийг томилох тухай” тушаалын хуулбар, Дорнод аймаг дахь ******* ******* ******* газрын зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хэрэг хянан *******лэх ажиллагаанд Б.*******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар баг, ******* ны 12-10 тоотод оршин суух,  регистрийн дугаартай,  овогт ы *******ын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж *******лэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Тус шүүхийн 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 309/ШШ2026/00175 дугаар *******ийн дагуу Б.*******ыг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд хүлээн авсан. Эмчлүүлэгч Б.*******а нь оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналттай, анхаарал буюу эмчилгээ шаардаж буй зан төрхийн үлэмж хямралтай гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгож сэтгэцийн болон харьяа өрхийн эмчийн тогтмол хяналтад байдаг. Түүнчлэн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бусдад зодуулснаас үүдэн толгойд баруун дагзны дэлбэнд 2,8 см урт, 1,5 см зузаантай +68НИ нягтралтай, мөн тархины зүүн талын дух, чамархайн дэлбэнд 4,5-2,2 см хүртэл хэмжээтэй хэд хэдэн гематоматай, гавал ясны баруун дагзны хэсэгт хугаралтай гэж оношлогдон эмчилгээ хийлгэж байсан, уналт, таталтын эсрэг эмийг өндөр тунгаар тогтмол хэрэглэх заалттай байна. Тус эрүүл мэндийн шалтгаанууд нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дүгээр журмын 3 дугаар хавсралтад заасан согтуурах мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтын 4, 5 дахь хэсэгт хамаарагдаж байх тул эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү тайлбарладаг.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******а нь албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналыг зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: ******* шинжилгээ оношилгоо хийлгэсэн баримтууд, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн *******, эмчийн үзлэгийн хуудас, Дорнод аймаг дахь ******* ******* ******* газрын зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар гуравдагч этгээд ******* биеийн эрүүл мэндийн байдал нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дүгээр журмын 3 дугаар хавсралтад заасан согтуурах мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтад хамаарч байгаа, үүний улмаас албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох нөхцөл байдал тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албадан эмчлэх эмнэлэг энэ хуулийн 15.8-д заасан үндэслэлээр эмчлүүлэгчийн эмчилгээг зогсоох тухай саналыг шүүхэд гаргана”, 15.8-д “Албадан эмчлэх эмнэлэг эмчлүүлэгчийн донтох эмгэгийг эмчлэхийн зэрэгцээ тухайн хүний биед илэрсэн бусад эмгэгийг эмчлэх ба тус эмнэлэгт эмчлэх боломжгүй нөхцөлд эмчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж зохих эмнэлэгт дараах журмаар шилжүүлнэ”, 15.8.2-т “цаашид албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд энэ тухай саналыг шүүхэд хүргүүлэх” талаар тус тус зохицуужээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар ******* захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т тус тус заасныг баримтлан регистрийн дугаартай, овогт ы *******ын захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч *******ийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж *******ийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн *******ийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.ПАГМА