Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2026/00252

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2026/00252

Дорноговь аймаг

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Э ч гудамж, ***-** тоотод оршин суух Б овогт Э-Оын Т,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М н хороолол, ***-** тоотод оршин суух, С овогт Ггийн Т,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,005,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 07:40-08:00 цагийн орчимд М н-1 хорооллоос Аийн уулзвар орчимд өөрийн приус 41 маркийн **-** **** улсын дугаартай авто машинтай зорчин явахад араас **-** *** улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн авто машин мөргөж хойд буфер хагарсан. ... иймд Г.Тээс үнэлгээгээр гарсан төлбөр, ажлын хөлс нийт 1,005,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч хариуцагчтай ярьж тохиролцон нэхэмжлэлийн шаардлагаа 605,000 төгрөгөөр багасгаж 400,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр авахаар болсон тул хариуцагчаас 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

Хариуцагч Г.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... бид ярилцаж тохиролцоод нэхэмжлэгч нь 1,005,000 төгрөгөөс 605,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 400,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид өгөхөөр болсон. 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Х ү ХХК-ийн үнэлгээ, гэрэл зураг, Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын дуусгавар болсон тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Э.Тгын нэхэмжлэлтэй Г.Тт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Э.Тгын нэхэмжлэлтэй Г.Тт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,670 төгрөгөөс 14,335 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,335 төгрөгийг, 14,335 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ