Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2026/00451

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,261,656.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 666 хоног хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Б.*******өөс ...нийт 1,261,656.20 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.******* /утас: *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-аас гар утас худалдан авах зорилгоор зээл авсан нь үнэн учир зээлээ төлж барагдуулна. Иймд 1,261,656.20 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,261,656.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,261,656.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,261,656.20 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,830 төгрөгийн 50 хувь болох 17,415 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 17,415 төгрөгийг, хариуцагч Б.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 17,415 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     П.ПАГМА