| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/02107/И |
| Дугаар | 309/ШШ2026/00459 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2026/00459
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын *******ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 909,555.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 10413393482 дугаартай зээлийн гэрээ байгуулж манай байгууллагаас 533,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 5.0 хувийн хүүтэйгээр зээлж авсан болно. Гэвч эргэн төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч төлөөгүй байна. Иймд хариуцагч О.*******аас нийт 909,555.01 төгргөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* /утас: *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 909,555.01 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар нь хариуцагч О.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 909,555.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 909,555.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 909,555.01 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,380 төгрөгийн 50 хувь болох 13,190 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 13,190 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 13,190 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар /РД: *******/-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ПАГМА