| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00051/И |
| Дугаар | 103/ШШ2026/00198 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2026/00198
| *******0*******6 оны 0******* сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ*******0*******6/00198 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг *******0************** оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: В.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В.******* нь 1988 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт зурагчинаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: В.******* миний бие 1988 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрөөс Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний зурагчинаар ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сарын 30-нд өөр газар шилжих болсон учраас ажлаас чөлөөлөгдсөн. Миний хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан ажилд орсон, гарсан тушаалын тамга зөрсөн. Ахуй үйлчилгээний 1988-1990 оны санхүүгийн баримтыг шүүлгэж үзээд баримт огт гарч ирээгүй болно. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өөр өгөх ямар ч баримт байхгүй. Энд тэндээс шүүлгэж үзээд баримт олдохгүй байна. Иймд намайг 1988 оны 9-р сарын *******0-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний зурагчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч В.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ТМС төгсөж ирээд нэг сарын дараа 1988 оны 8-р сарын 0*******-ний өдрөөс 9-р сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн төвд ************** хоногийн зурагчны курст суралцаж төгссөн. Тэгээд маргааш нь буюу 9-р сарын *******0-нд Ахуй үйлчилгээний зурагчинаар томилогдсон. Манай ахуй үйлчилгээ тэр үедээ Хэнтий аймгийн төвдөө харьяалагдаж байсан, миний тушаал 1988 оны 9-р сарын *******0-нд гараад би ******* жил, ******* сар, 10 хоног зурагчнаар тасралтгүй ажилласан. Тухайн үед ахуйн үйлчилгээний дарга нь тамга, тэмдгээ дарахдаа бүдэг дарсан юм уу, эсвэл олон жилийн хугацаанд бүдгэрсэн үү, мэдэхгүй байна, ажилд авсан тамга нь бүдэг, ажлаас халагдсан тамга бол тод байгаа. Нийгмийн даатгалын байцаагч энэ ******* тамга зөрүүтэй байгаа учраас шүүхэд ханд гэж хэлсэн. Иймд намайг 1988 оны 9-р сарын *******0-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний зурагчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Архивын тасгийн *******0**************.08.19-ний өдрийн 08/*******88 албан тоот, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын ахуй үйлчилгээний хэлтсийн даргын **************6 дугаартай тушаал, тушаалын хавсралт, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
/хх-ийн 3-8 дугаар тал/
Шүүхээс гэрч Б.Оюунгэрэл, Ц.Дарьханд нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.В.******* нь 1971 оны *******-р сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд ************** настай, тэтгэвэрт гарахад хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга тэмдэг бүдэг, зөрүүтэй, ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй гэх шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
*******.Хүсэлт гаргагч В.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.*******-д заасантай нийцэж байна.
3.Хүсэлт гаргагч В.*******гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн *******0**************.08.19-ний өдрийн 08/*******88 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
*******.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.*******.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
*******.Хүсэлт гаргагч В.******* нь 1988 оны 9-р сарын *******0-ны өдрөөс 1990 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар зурагчинаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын ахуй үйлчилгээний хэлтсийн даргын 1989.08.17-ны өдрийн **************6 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, уг тушаалын 1-рт 9,10,11-р сард амрах ажиллагсдын ээлжийн амралтын хуваарийг 1, *******, 3-р хавсралтаар баталсугай гээд хавсралтын 7-рт В.******* YIII/1*******-наас *******6 хоног амарна гэжээ.
-Хүсэлт гаргагчийн 1988.06.*******0-ны өдөр нээсэн *******177************** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтрийн 9-р хуудсанд 1988.09.*******0 нд Батширээтийн Ахуйн үйлчилгээний төвийн ажилчнаар авч ажиллуулав, Батширээт ахуйн үйлчилгээний төвийн даргын 1988.09.*******0-ны өдрийн **************-р тушаал, 1990.11.30-нд Батширээтийн Ахуйн үйлчилгээний төвийн зурагчиний ажлаас өөр газар шилжих болсон тул чөлөөлөв, Батширээт ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991.0*******.09-ний өдрийн 63-р тушаал гэсэн байв.
-Гэрч Б.Оюунгэрэлийн шүүхэд өгсөн: Би 1989 оны 8-р сард Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчиноор ажилд орсон, тухайн үед ******* тус ахуй үйлчилгээнд зурагчинаар ажиллаж байсан, би 1991 онд хүүхэд төрүүлээд намайг хүүхэд асрах чөлөөтэй байх үед буюу 199******* онд Ахуй үйлчилгээ хувьд шилжээд татан буугдсан. ******* татан буугдахаас өмнө ажлаасаа шилжсэн байх гэж бодож байна. ******* тухайн үед чинь ТМС төгсөөд л ирсэн байх. Энэ хэрэгт авагдсан гэрэл зурагт баруун гар талын арын эгнээний 3 дахь хүрэн дээлтэй эмэгтэй бол би өөрөө, голд зогсож байгаа цагаан ороолт, пальтотой эмэгтэй ******* байна, урд сууж байгаа баруун гар талын эрэгтэй жолооч Дамдин, хажууд нь гуталчин Баярсайхан /одоо нас барсан/ цагаан пальтотой эмэгтэй нярав Цогбадрах, баруун гар талын эхний эмэгтэй эсгүүрчин Оюунцэцэг байна. Би энэ зураг дээрх бүх хүнийг таньж байна, бүгд л амьд сэрүүн байгаа. Бид Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд хамт ажиллаж байсан, *******г энэ байгууллагад ажиллаж байсныг гэрчилж байна гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Дарьхандын шүүхэд өгсөн: Би 1988 оны 1-р сард Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчиноор ажилд орсон, В.******* 1988 оны 9-р сард зурагчинаар ажилд орсон. Түүнээс хойш дандаа зурагчинаар ажиллаж байгаад 1990 онд шиг санагдаж байна, хүнтэй суугаад Хэнтий аймгийн Төв рүү шилжсэн. Би 199******* оны *******-р сар хүртэл Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан, намайг гарснаас хойш манай үйлчилгээ татан буугдсан. Хэрэгт авагдсан зураг 1990 оны үед авахуулсан зураг юм шиг байна. Арын эгнээний зүүн гар талаас ******* дахь пальтотой эмэгтэй *******, зүүн талын яг хажууд нь зогсож байгаа цэнхэр дээлтэй эмэгтэй би өөрөө, эсрэг талын цэнхэр дээлтэй эмэгтэй оёдолчин Алтанцэцэг, гуталчин Баярсайхан, жолооч Дамдинсүрэн гээд бүх хүнийг нь таних юм байна, энэ зурагт тухайн үед нэг ээлжинд гарч байсан ажилчид байна. Би В.*******г 1988 оны 9-р сараас 1990 онд хүнтэй суугаад шилжих хүртлээ тасралтгүй зурагчинаар ажилласан гэдгийг гэрчилж байна мэдүүлэг зэрэг болно.
*******.Хүсэлт гаргагч В.******* нь дээрх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний зурагчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан, гэрч Б.Оюунгэрэл, Ц.Доржханд нар Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт нь хийгдсэн байх тул гэрчийн мэдүүлэг болон эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэсэн болно.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.*******.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******г 1988 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт зурагчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА