Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00208

 

 

 

 

 

2026 оны 02 сарын *******3 өдөр

Дугаар *******03/ШШ2026/00208

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамж-46 тоотод байрлах, ******* трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, ******* ******* төвд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,368,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******2 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* трейд ХХК нь хариуцагч ******* ******* төвд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 29,368,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* трейд ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023 онд Нийслэлийн ******* ******* газрын харьяа байгууллагуудад хэрэглэх эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэхээр зарласан тендерт "******* Трейд" ХХК-аас илгээсэн санал хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсан бөгөөд доорх гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:

*******.2023 оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХΑΑΓ-202303*******23-*******8 дугаартай гэрээ,

2.2023 оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХΑΑΓ-202303*******23-*******9 дугаартай гэрээ,

3.2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-202303*******24-23 дугаартай гэрээ,

4.2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх БНАДЭМТ/20240*******02003 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь 2023, 2024, 2025 онуудад Багануур дүүргийн ******* ******* төвд гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу эм, барааг цаг алдалгүй тогтмол нийлүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлэхгүй байгаа бөгөөд 2023, 2024 онуудын нийт төлбөр нь 4*******,277,*******00 төгрөг ба үүнээс **************,908,300 төлсөн бөгөөд 2024 оны жилийн эцсийн байдлаарх үлдэгдэл 29,368,800 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасаар байна. 2024 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр хариуцагч байгууллагын нягтлан бодогч Ж.Батнямтай 2024 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс 2024 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр хүртэлх тооцоо төлбөрийг тулгаж нэхэмжлэгч тал нь 29,368,800 төгрөгийн авлагатай болохыг тооцооны үлдэгдлийн баталгаа №00483-aap баталгаажуулсан. Уг төлбөрийн үлдэгдэл нь тендерийн гэрээ болон хариуцагчийн шууд худалдан авалтын дагуу авсан эм, бараа бүтээгдэхүүний үнэ юм. Нэхэмжлэгчийн зүгээс тус газарт мэдэгдэл, шаардлагуудыг удаа дараа хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй. Цаашлаад 2025 оны 06 сарын 30-ны өдөр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хандахад хариуцагч нь холбогдох өр төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй болохыг дурдсан. Төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахгүй байх нь хариуцагчийн хуваарийн дагуу төлөх дараа дараагийн төлбөр хойшлогдож, цаашлаад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал, хомсдол үүсэх эрсдэлд нэхэмжлэгчийг оруулж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд ихээхэн анхаарч дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа боловч үйлдвэрлэгчийн баримтлах бодлого, валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн хувьд хүнд нөхцөл үүсч, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байх тул хангагдаагүй үүргийн гүйцэтгэл 29,368,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжэлэлийн шааардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус эрүүл ******* төвд эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендэрын гэрээний дагуу ******* трейд ХХК нь 2024 оны жилийн эцсээр 29,368,800 төгрөгийн өртэй гарсны **************,03*******,000 төгрөгийг 2026 оны 0******* дүгээр сарын 28-ны өдөр төлсөн, 2026 оны 2 дугаар сардаа багтаан үлдэгдэл *******8,337,800 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 29,368,800 төгрөгийг нэхэмжилсэн хариуцагч 2026 оны 0******* дүгээр сарын 28-ны өдөр **************,03*******,000 төгрөгийг төлж, үлдэгдэл *******8,337,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* төвд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 29,368,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ******* төв **************,03*******,000 төгрөгийг төлж, үлдэгдэл *******8,337,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,794 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******52,397 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******52,397 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА